Есдүгээр сарын 1-нд 18 сургууль цэцэрлэгийн хичээл ЭХЛЭХГҮЙ
2018-08-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хяналт шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар 415 зөрчил илэрч, 14 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар 2 сая 400 мянган төгрөгийн торгууль ногдуулж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Сургалтын ажил эрхлэлтийн тусгай зөвшөөрөл хангахгүй 20 сургууль байна. Тухайлбал ЕБС-ийн 84, 26, 146, 228 152 гэх мэт сургууль цэцэрлэгүүд байна. Мөн сургалтын орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй 18 сургууль цэцэрлэг байгаа. Тухайлбал Налайх дүүргийн 152 “Голомт” цогцолбор сургууль, БГД-ийн 120 дугаар цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн сургууль цэцэрлэг байна.

 

Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй хэд хэдэн сургууль байна. Тодруулбал урсгал завсар хийгдээгүй Багануур дүүргийн 138 Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, ХУД-ийн 121, 44 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, БГД 47 сургууль, 164 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 126, 53 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг, ЧГД-ийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 дугаар цэцэрлэгүүд 2018 оны есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх боломжгүй байна.

 

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхгүй нийт 18 сургууль, цэцэрлэг байгаа. Энэ цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 15-наас зарим нь нэгдүгээр улирал болон он дамжин эхлэх төлөвтэй байгаа тул хамран сургах тойргийн хүүхдүүдийн судалгааг гаргуулж, тухайн сургуультай ойрхон байрлаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд сургах үүрэг чиглэлийг Нийслэлийн боловсролын газар, тухайн сургуулиудад өгч ажиллаж байгаа. 

 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх нөхцөл боломж бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, автомашины зогсоолгүй, галын аюулгүй байдлыг хангаагүй, сургууль цэцэрлэгээ хашаажуулаагүй зэрэг зориулалтын бус байртай сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал 138 дугаар цэцэрлэг, “Бумбардайн найзууд”, “Даргиатын жаалууд”, “Далай багачууд”, “Мянган буян”, “Мөндөө”, “Ачлал”, “Содон-Эрдэнэ” зэрэг цэцэрлэг байна.

 

Түүнчлэн багшлах бүрэлдэхүүн хангагдаагүй цэцэрлэгүүд байгаа. Тодруулбал 111 116 252 257 127 63 152 120 95 146 228 27 176 зэрэг сургууль цэцэрлэгт багшлах боловсон хүчин хангаагүй, багшийн хүрэлцээ хангамж дутмаг байна” гэлээ.

 

18 дугаар цэцэрлэгийн хувьд энэ онд шинээр баригдаж, энэ наймдугаар сард Улсын комисс хүлээн авсан ч шаардлага хангахгүй байгаа тул НМХГ-аас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх боломжгүй гэж үзжээ. Мөн тус газраас ном сурах бичгийн талаарх хяналт шалгалтыг ирэх есдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулах юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
pkxny:
жил бүр л ийм юм болох юм. өмнөх хичээлийн жил дуусмагц барилга засвараа хийгээд санаа амар сайхан тайван баймаар юм. Гэтэл хийчээлийн жил дөхөхөөр л бужигначих юм. Орой гараад ширүүн дайрч ажил хйихэд яаж чанартай болох вэ дээ. Найр наадмаа багасгаад ажлаа хийсэн бол юу гэж ийм байдал үүсэхэв дээ
2018-08-29
Бэлэн хүүхэд авах юм байлгүй
2018-08-29
Zochin:
Been. Munguur. Cyrgaltiin. Tulbur. Avch. Bna. IH. Zasag.
2018-08-28
Eniigee 3-4 sard hiij helj zasuulahgui odoo hedhen honog uldsen baihad heleed baidag ... ene heden baitsaagch nar henii tuluu ajillaad baigaa biz dee ...
2018-08-28
Иргэн:
Харьяалалаар нь аваач эрлииз хурлиизиин хүүхдүүд ороод байх юм үүн дээр эцэг эхчүүд хяналтаа тавь
2018-08-28
tsogzolmaa ikh olon yum yaryad l peediigeed baydag , bayji baygaa baydlaa khar daa. durak
2018-08-28
Аав нь:
1-р ангид ороход элсэлтийн шалгалт аваад байгаа сургуулиудыг шалгаачээ. Ийм хууль дүрэм байна уу? Жишээлбэл: 23-р сургууль
2018-08-28
Бэлэн хүүхэд авах юм байлгүй
Иргэн:
Харьяалалаар нь аваач эрлииз хурлиизиин хүүхдүүд ороод байх юм үүн дээр эцэг эхчүүд хяналтаа тавь