Төрийн эргэлт хийхийг санаархсан америкчууд ял авчээ

img

Вьетнамын Дээд шүүх АНУ-ын хоёр иргэнийг төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн буруутган, 14 жилийн ял оноосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Шүүгч “Тэдний үйлдсэн хэрэг тун НОЦТОЙ. Тэд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн. Тогтвортой байдалд аюул учруулсан. Төрийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж хэлжээ.

 

АНУ-ын иргэн Жеймс Нгуэн, Англе Пан нар Вьетнамын Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, олон нийтийн сүлжээ, радио болон телевизийг ашиглан иргэдийг эрх баригчдынх нь эсрэг өдөөн турхирахаар төлөвлөж байсан гэв.

 

Тэд Америкт байх хугацаандаа Вьетнам дахь холбоотнуудтайгаа холбоо тогтоон, заавар зөвлөгөө өгдөг байжээ.

 

Хоёр долоо хоногт үргэлжилсэн шүүхийн үеэр тэднээс гадна 10 иргэнд ял оноосон байна. “Ялын хугацаа дууссан өдөр америкчуудыг Вьетнамаас албадан гаргана” хэмээн албаныхан уламжлав.

 

Вьетнам дахь АНУ-ын Элчин сайдын яам “Ял сонсоод буй иргэдэд хуулийн зөвлөгөө өгч, шаардлагатай арга хэмжээ авч байгаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene humuus uneniig xelsen baij magadaggui urvagchid nileen biidee
2018-08-29
Дэлхийн хар хүчний төв бол яах аргагүй Америк юм. Манайд ч Эбэгээр толгойлуулсан тэдний гар хөлүүд дүүрэн бна. Дарваан Магнай энэ тэр бол яах аргагүй мөн л бгаа.
2018-08-28
зочин:
Манайд бол АНУ-н тагнуулууд бүхэл бүтэн улс төрийн нам байгуулчихаад манай улсыг баллаж байгаа нь Ан гэгч жорлон шүү дээ.элбэгдорж,оюунгэрэл,батчимэг,гончигдорж,баярцогт гээд бичвэл дуусахгүй.АНУ-н Элчин сайдад ҮАБЗ-н хурлын протоколыг зөөж гүйдэг тагнуулууд манай төрд бий.Манай улсад ажилладаг гадаадын тагнуулууд манай улсын сөрөг тагнуулыг хариуцдаг ТЕГ-н дээр байдаг гэхээр харамсмаар.
2018-08-28
бууны нохой болсон урвагчид манайд ч бас байж мэднэ,,
2018-08-28
ANU gej busad uls ornii heregt dandaa oroltsoh yumaa. Amerikiig magtaad baisan Elbegdoej terguuntei humuus Mongol nutgaas mini zailaasai.
2018-08-28
manaid bas baigaa gadaadiin gar hol bolson humuus ulaml nhsej baina
2018-08-28
Manaid ch bas iim hogiin yumnuud zundoo
2018-08-28