Алба хаагчдад олон улсын сургалт, семинар явууллаа
2018-08-28
Гэрэл зургийг MPA.mn

 

"Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах" төслийн мэдээллийн кампанит ажлын хоёрдугаар үе шат ирэх сарын 1-нээс эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад зориулсан олон улсын сургалт-семинар зохион байгуулж байна.

 

Энэхүү сургалт-семинар нь замын цагдаагийн ажилтнуудад хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх стратеги, арга замуудын талаарх олон улсын туршлагын талаар мэдээлэл олгох, улмаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Сургалт-семинарыг Олон Улсын Аюулгүй Байдлын Сангийн Ерөнхийлөгч, зөвлөх, доктор Рэй Шүэй уригдан ирж явууллаа.

 

Жилд  1900 орчим зам тээврийн осол гарч байгаагийн улмаас  500 гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоон мэдээ байдаг. Үүний 80 хувийг хөдөө орон нутгийн замд гарч буй осол эзэлж байна. Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж эндсэний 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх, асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад амиа алдсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин