ДЭМБ: Агаарын бохирдол оюуны чадамжийг бууруулдаг
2018-08-28

Агаарын бохирдол нь оюуны чадамж болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг шинжээчид тогтоосон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.  Нас ахих тусам агаарын бохирдлын хор хөнөөл оюуны чадамжинд нөлөөлөх нь ихэсдэг.

 

 

БНХАУ-ын судалгааны бага өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20,000 хүний математик болон ярианы ур чадварыг ажиглаж, судалгаа явуулжээ.  Дэлхийн хүн амын 80 хувь нь хортой агаараар амьсгалдаг болохыг дээрх судалгааны явцад тогтоосон байна.

 

ДЭМБ, агаарын бохирдлыг ҮЛ МЭДЭГДЭХ АЛУУРЧИН хэмээн тодорхойлжээ. Агаарын бохирдлоор жилд ДОЛООН сая хүн амиа алддаг хэмээн тус байгууллагын тайланд дурьдав.

 

Агаарын бохирдол нь Альцгеймерийн өвчин болон Демениягийн бусад хэлбэрүүд зэрэг дегенератив өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 

“Бохирдол ихтэй агаараар амьсгалах нь хүний боловсролыг түвшинг нэг жилээр ухраах сөрөг үр дагавартай” хэмээн Йелийн их сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Си Чень мэдэгдэв.

 

Судлаачид 2010-2014 оны хооронд 10 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг ажиглаж, стандартчилсан математикийн 24  асуулт, үг таних 34 асуулт асууж уг судалгааг явуулсан байна.

 

2016 онд агаарын бохирдлын улмаас 4.2 сая хүн амиа алджээ. 10 хүн тутмын 9 нь хортой агаараар амьсгалж байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин