Э.Цэндбаатар хүрэл медалийн болзол хангалаа
2018-08-29

 

"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын 10 дахь өдөр өндөрлөлөө. Арав дахь өдөр Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг 5х5 эмэгтэйчүүдийн баг, Кураш, Уран сайхны гимнастик, Бокс, Софт теннисний тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцов.

 

Боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 харьцаагаар хожсоноор хүрэл медалийн болзол хангалаа.  Тэрбээр мөнгөн медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын тамирчин Шан Жүн-тэй учраа таарсан. 

 

Мөнгөн медалийн төлөөх тоглолт наймдугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт болно

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин