Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхимыг УДЭТ-т нээлээ
2018-08-29
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит танхимыг Улсын Драмын Эрдмийн театрт нээлээ. Танхимын нээлтэд  тус театрын уран бүтээлчдээс гадна театрын урлагийн үе үеийн нэрт уран бүтээлчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн Төв аймгийн Бүрэн суманд төржээ. Тэрээр 13 наснаас төмрийн лантуучин, моторчин хийж байгаад 1935 оноос Улаанбаатар хотод жолоочоор ажилласан байна. 1942 онд Улсын төв театрын жүжигчний шалгалтад тэнцэн урлагийн гараагаа эхэлснээс хойш 2004 онд хүртэл тасралтгүй 62 жил УДЭТ-т ажиллахдаа үндэсний жүжгийн 200 гаруй жүжигт тоглож, дэлхийн 10 гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээжээ. Мөн 20 орчим уран сайхны кинонд тоглож тайз, дэлгэцийн олон гайхамшигтай дүрүүдээрээ  Монгол түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн юм.

 

Г.Сүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин