Бикини өмссөн хотын даргын бөмбөлөгийг хөөргөхөөр болжээ
2018-08-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи улсад төрийн дээд хэмжээний айлчлал өнгөрсөн сард хийсэн. Энэ үеэр лондончууд эсэргүүцлээ илэрхийлэн живх өмссөн БЯЦХАН ТРАМП гэх агаарын бөмбөлөгийг Лондонгийн тэнгэрт хөөргөсөн билээ.

 

 

“Дональд Трамп бол эго үзэлтэй ууртай хүүхэд. Тэр бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, эмэгтэйчүүд, цагаачдад халтай нэгэн. Тэрбээр дэлхийн энх тайван, ирээдүйд аюул учруулж байна. Их Британичууд түүнийг жигшин зэвүүцэж байна” хэмээн уг бөмбөлөгийг урласан эрхэм мэдэгдсэн юм. Зургаан метрийн өндөртэй уг бөмбөлөгийг бүтээхийн тулд лондончуудын хандивыг авчээ.

 

Тэгвэл лондончууд хотын даргаа эсэргүүцэн дээрх бөмбөлөгтэй ижилхэн аварга том бөмбөлөг хөөргөхөөр төлөвлөж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Исламын шашинтай Садик Хан өнгөрсөн 2016 оны тавдугаар сард Лондон хотын Захирагчаар томилогдсон юм.Тэрбээр Лондон хотноо олон исламын шашинтнуудыг байршуулах чин хүсэлтэй учир нийслэлчүүдийн дургүйцлийг байнга хүргэдэг.

 

 

Хотын даргыг эсэргүүцэн бүтээсэн бөмбөлөг хажуу талаараа хэвтсэн, улмаар шар өнгийн бикини өмссөн байдлаар урлажээ. Уг бөмбөлөг энэ амралтын өдөр Лондонгийн тэнгэрт нисэх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин