Аргентин улс ОУВС-аас $50 тэрбум зээлэхийг хүслээ
2018-08-30

Аргентины эрх баригчид эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Олон Улсын Валютын Сан /ОУВС/-аас тусламж хүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Засгийн газар эхний ээлжинд “ОУВС”-аас 50 тэрбум ам.долларын зээлийг авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэнэ.

 

 

“Уг хүсэлтийг нь тус сан хүлээн авбал Аргентины ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийх болно” гэж Ерөнхийлөгч Маурицио Макри  үндэсний телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцлон тэмдэглэв.

 

“50 тэрбум ам.доллар Аргентины эдийн засгийг сэргээх болно” хэмээн Ерөнхийлөгч үзэж байна.

 

Аргентины мөнгөн тэмдэг болох песо, доллартай харьцах ханш 40 хувиар унаж, өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгджээ. Аргентинчууд эрх баригчдаасаа өөр бодолтой байна. Иргэд “Дахин “ОУВС”-аас зээл авч, бүсээ чангалахыг хүсэхгүй байна” гэх лоозон барьцгаажээ.

 

“ОУВС”-ын ойрын хугацаанд Аргентинд зээл олгох асуудлаар хуралдаж, ХАРИУ хэлэх гэнэ.

 

“ОУВС”-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард “Зээл олгох явц удаан үргэлжлэх болно. Бид шат дараатай алхмуудыг хийнэ. Аргентины Засгийн газарт тусламж үзүүлэх хүсэлтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид Аргентины Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байгаа нь эрсдэлтэй буй” гэж мэдэгджээ.

 

Хөрөнгө оруулагчид Аргентиныг зээлээ хугацаандаа төлж чадахгүй, улмаар дампуурлаа зарлах магадлалтай хэмээн дүгнэж байна. Ирэх долоо хоногт “ОУВС”-ын шинжээчид Аргентин улсад ажиллахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин