Мориор гол гаталж яваад, усанд осолджээ
2018-08-30

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т/ тус сумын харьяат иргэн М /51 настай, эрэгтэй/ 08.28-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Хэрлэн” голыг морьтой гаталж байгаад осолджээ.

 

Осолдсон иргэний унаж явсан морт голын эрэг дээр гарч өөрөө сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.29-ний өдрийн 12:38 цагт Байдлаг багийн “Хөтлийн-Өвөр” гэдэг газар “Хэрлэн” голын эргээс цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин