НҮБ, хуурамч дүгнэлт гаргаж, Мьянмарын нэр хүндэд халдлаа
2018-08-30

“Мьянмарын армийнхан шашны цөөнх гэгддэг Роханжи иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, олноор нь хөнөөж байна” хэмээн НҮБ-ын шинжээчид мэдэгдсэн билээ. Мөн шинжээчид Мьянмарын ерөнхий командлагч болон таван генералыг шалгахыг шаардаж буй юм.

 

 

Армийнхан жилийн турш роханжичуудыг ангуучилж буй юм. Цэргийн ажиллагаанаас зугтааж 700,000 роханжи иргэн дүрвэжээ.

 

Гэр, орноосоо дүрвэж, хүндхэн нөхцөлд амьдарч буй тус үндэстний залуу охид, бүсгүйчүүдийг армийнхан хэрцгийгээр хүчирхийлсэн хэрэг олон гарчээ.

 

Дээрх дүгнэлтийг Мьянмарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зав Хтау эрс НЯЦААСАН талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Шашны цөөнх Роханжи үндэстнийг олноор нь хөнөөсөн, хүчирхийлсэн гэдэг бүгд худлаа. НҮБ-ын шинжээчдийн багийг Мьянмарын газар нутагт нэвтрэхийг зөвшөөрөөгүй. Гэтэл тус баг нөхцөл байдалтай биечлэн танилцсан мэт худал дүгнэлт гаргаж, Мьянмарын нэр хүндийг олон улсад сэвтүүллээ" гэж мэдэгдэв. 

 

Мьянмарын Засгийн газар Роханжи иргэдийн асуудал хариуцсан тусгай комиссыг томилсон гэнэ. 

 

"Фэйсбүүк" компани армийнхны явуулж буй шударга бус ажиллагааг эсэргүүцэн, Мьянмарын зэвсэгт хүчнийг фэйсбүүкийг хаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Laliin shashintanuud ayultai. Burhanii shashintai Myanmar sain bn aa
2018-08-30