Этиопт цэргийн нисдэг тэрэг осолдож, 18 хүн амиа алджээ
2018-08-31

Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотноо цэргийн нисдэг тэрэг осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг онгоцонд 18 иргэн зорчиж явсан ба ослоор БҮГД амиа алдсан гэнэ.

 

Амиа алдагдсын 15 нь цэргийн албан хаагч, гурван нь энгийн иргэн байжээ. Онгоц Этио Дава хотоос Аддис Абеба хотноо очихоор нислэг үйлдэж байв. Ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Албаныхан ослын газар руу аврагчдыг илгээсэн аж. Эхний ээлжинд онгоцны хар хайрцгыг олж, ослын шалтгааныг тогтоохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин