Соёлын биет бус өвийг хадгалан хамгаална
2018-08-31

 

"Соёлын биет бус өв боловсролд: Албан болон албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа" сэдэвт Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болов.

 

Хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн 5 улс орны нийт 40 гаруй төлөөлөгчид оролцов. Уг хурлын гол зорилго нь ТХЗ 2030 хөтөлбөрийг Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлээр соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалт болон албан, албан бус боловсрол хоорондын уялдаа холбоог хангах бүс нутгийн мэргэжилтнүүдийн сүлжээг бий болгох, олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, СББӨ-ийг боловсролтой холбож хэрхэн боловсролд тусгасан талаар өнөөгийн төлөв байдлын тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлэх, СББӨ-ийг албан ба албан бус боловсролд тусгаснаар ТХЗ-уудад хүрэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар хэлэлцэх, СББӨ ба боловсролын салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой сүлжээг бий болгоход оршсон юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин