Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулжээ
2018-08-31

Хаврын чуулган завсарласнаар гишүүд Төрийн ордноос гадаалж, ихэнх нь тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хичээлийн шинэ жил болж байгаатай холбогдуулан тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутай асуудлаар холбогдох салбарынханд хандаад байгаа. Гишүүн М.Билэгт тойрогтоо ажиллаж, сонгогчдодоо гарын бэлэг тараасан нь цахимаар шуугиан дэгдээсэн. 

 

Зарим гишүүд ирэх намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл дээр ажиллаж байгаа.  Тэгвэл гишүүн Б.Энх*-Амгалан Хан-Уул дүүрэг дэх тойргийнхоо хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулжээ.  УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалангийн санаачилгаар 2018.08.29-30 ны өдрүүдэд 9-р хорооны "Аяут" өрхийн ЭМТ, 10-р хорооны "Амин тус" ӨЭМТ-үүдэд Япон улсын шүдний эмч нараар хорооны хүүхдүүдийн шүдний үзлэгт хамруулж, зөвлөгөө өгсөн байна. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооноос 259 хүүхэд хамрагдсан бөгөөд үзүүлсэн хүүхэд бүрт хос шүдний сойз бэлэглэжээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Гах гах гах, удахгүй гэрт нь очиж хоолыг нь хийж өгөх юм байна л да.
2018-08-31
Хар одор:
Баахан хуухдий шуд сугалаад боон гай болжэээ
2018-08-31