Шивээ-Овоогийн уурхай техникийн хүчин чадлаа нэмэгдүүллээ
2018-08-31

Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг “ДЦС IV” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангаж буй Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхай тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүллээ. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэмжлэгтэйгээр тус уурхай 61 тоннын даацтай дөрвөн ширхэг авто самосвалаар машин механизмаа шинэчлэв.

 

"Шивээ-Овоо" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Одбаяр хэлэхдээ "Засгийн газрын 132 дугаар тогтоолын дагуу "Эрдэнэс Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, "Шивээ-Овоо" компанид хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу САТ 773Е загварын нүүрс тээвэрлэлтийн авто самосвалыг "Шивээ-Овоо" компанид хүлээлгэн өгч байна. Техникийн шинэчлэл хийснээр тус уурхай 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг товлосон хугацаанд бүрэн хүчин чадлаар хийх боломжтой боллоо. Цаашид "Шивээ-Овоо" ХК-ийн өр төлбөрийг барагдуулж, техник технологийн шинэчлэл хийхийн тулд "Эрдэнэс Монгол" компанийн баг хамт олон болон "Шивээ-Овоо" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байна. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй зүйл бий. Үүнийг менежментийн аргаар шийдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд 2020 он гэхэд уурхайн хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна 2019 оны нэгдүгээр сараас "Шивээ-Овоо" ХК-ийн хувьцааны арилжааг сэргээнэ. Хувьцааны арилжаанаас олсон мөнгөөр техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна" гэлээ. "Шивээ-Овоо" компани ийнхүү техникийн шинэчлэл хийснээр нүүрс олборлох, борлуулах ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин онцлов.

 

Энэ үеэр "Эрдэнэс Монгол" компанийн нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 64 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг аравдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: erdenesmongol.mn

Shuud.mn
Сонин хачин
ККККККККККККККККК:
ОДБАЯР АА , ОНИГООТОЙ ЮМ АА БОЛИО. 2020 ОНД МӨНХЦЭЦЭГЭЭ МӨРГӨХ САНААТАЙ ЮМ БХ ДАА, 4 ХӨН 60 ТН-ООР БҮТЭЭЛ ИХ НЭМЭГДЛЭЭ ЮУ???????? 40 Ш -Г АВАХГҮЙ ЯАСИЙН БЭ ДУРАК-МАН??????????????
2018-08-31