Кран унаж, 29 настай залуу амь насаа алджээ
2018-08-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт кранд дарагдаж, нэг хүн нас барсан хэрэг гарсан талаар өмнө нь /2018.08.30/ мэдээлсэн.

 

Тодруулбал өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд “Хан-уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Нийслэл хотын Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 29 настай эрэгтэй “Д” ажил үүргээ гүйцэтгээд явж байхад "Модун" ХХК-ийн  барилгын контейнер дээр хураалттай байсан краны сетк дээрээс нь унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжилж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин