Хичээлийн шинэ жилийн нээлт 14.00 цагт эхэлнэ
2018-09-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1. Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ нэгдсэн журмаар 14.00 цагт эхэлнэ. 

 

Энэ жил есдүгээр сарын 1 бямба гараг буюу амралтын өдөр таарч байгаа ч сургууль бүр нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулах юм. Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Есдүгээр сарын 01-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ирсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн" хэмээн мэдэгдсэн.

 

Харин есдүгээр сарын 3-наас албан ёсоор хичээл орж эхэлнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин