Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авлаа
2018-09-01

 

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

 

Сүүлийн 2 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгээд байна. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хүсэлтийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 329 ажилтан, албан хаагчаас хүний эрхийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт явлаа.

 

Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан тус шалгалтад мөрдөгчид оролцож, үнэлгээний дундаж нь 83.5 хувьтай гарчээ. Хүний эрхийн мэдлэг шалгах сорилыг боловсруулах ажлын хүрээнд уншиж судлах хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомж, ном товхимлын жагсаалт, 60 тестийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн хүргүүлсэн бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах алба ажилтан, албан хаагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг сар бүр авахдаа хүний эрхийн асуултуудыг тогтмол оруулахаар болсон байна

Shuud.mn
Сонин хачин