Трамп, Пакистанд үзүүлэх бүх ТУСЛАМЖАА цуцаллаа
2018-09-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Пакистанд үзүүлэх бүх тусламжаа ЦУЦАЛСАН талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

АНУ-ын Зэвсэгт хүчин Пакистаны нийслэл Исламабад хотноо эрхээ тогтоохыг санаархаж буй террорист бүлэглэлүүдийн эсрэг зарцуулагдахаар төсөвлөсөн 300 сая ам.долларын тусламжаа зогсоохоор шийдвэрлэсэн байна.

 

Уг мэдээллийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Коне Фаулкнер баталжээ. Тэрбээр "Шаардлагатай гэж үзвэл тусламжийг үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдлээ. 

 

Трамп Пакистанд үзүүлэх тусламжаа зогсоосон шалтгаанаа "Бид Пакистаны дотоодын аюулгүй байдалд олон тэрбумыг зарцуулж буй. Харамсалтай нь Пакистан, АНУ-аас нүүрээ буруулж байна" гэж тайлбарлав. 

 

Алан хядах "Талибан" бүлэглэлийн хамгийн харгис, өндөр нууцлал, зохион байгуулалтай "Хаккани" сүлжээг илрүүлэх, устгах үйл явцад Пакистаны эрх баригчид анхаарлаа хандуулахгүй байгаа нь АНУ-ын Төрийн Департментийн дургүйцлийг байнга хүргэдэг. 

 

"Бид энхтайван тогтоохыг хүсдэг. Гэтэл энэхүү шударга үйл хэргийг Пакистаны эрх баригчид үл тоож байна" хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ. 

 

Помпео ирэх долоо хоногт Пакистаны Ерөнхий сайдаар сонгогдоод буй Имран Хантай уулзахаар төлөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин