Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Азийн аварга болж, цэргийн албанаас чөлөөлөгджээ
2018-09-02

Индонезийн нийслэл Жакарта хотноо амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр ХӨШГӨӨ хаах XVIII Азийн наадмын хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний ялагчид өчигдөр тодорлоо.

 

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг Японы шигшээ багийг 2:1 онооны харьцаатай буулган авч, Азийн наадмын АВАРГА болсон талаар "www.metro.co.uk" сайт уламжлав.   

 

Хөлбөмбөгчид АВАРГА болсноор заавал хаах ёстой цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ёнхап" агентлаг мэдээлэв. 

 

Өмнөд Солонгосын бүх эрчүүд цэргийн алба заавал хаах ёстой. Гэхдээ олон улсын чанартай тэмцээн, уралдаанд АМЖИЛТТАЙ оролцвол хоёр жилийн хугацаанд хаах ёстой цэргийн албанаас чөлөөлөгддөг хуультай аж.

 

 

ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хүчирхэг Германы шигшээ багийг ялж, олон улсыг цочирдуулсан Солонгосын хөлбөмбөгчид ийнхүү Азийн наадмын аварга болж, эх орондоо баатрын ёсоор очихоор боллоо. 

 

Багийн ахлагч 26 настай Сон Хюн Миний хувьд уг ялалт хамгийн чухал байжээ. Тэрбээр Азийн наадмын АВАРГА болоогүй байсан бол  Английн Премьер Лигийн Тоттенхэм Хотспур багтай таван жилийн гэрээ байгуулж чадалгүй, нутагтаа очоод л хоёр жилийн хугацаатай цэргийн алба хааж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
solongos saihan oron shuu. bi solongos hun, solongos orond bayrlaj ywdwag. olon mongol hund tus bolson doo:
s
2018-09-03
Haaj bjee
2018-09-03
Харин тийм. Үүнийг нь хуулиараа сайхан зохицуулжээ.
2018-09-03
ZOCHIN:
TCERGIIN ALBA 2 JIL GEDEG CHINI HUNII ZALUU HUCHTEI ZORIG IHTEI NASIIG N AVAAD DEMII SHAHUU UREH UCHIR ,HIIH BUTEEH DURTAI HUMUUS CHINI UHAMSARLAJ ILUU IHIIG BUTEEJ HIIHIIN TOLOO L YVAHGUI BNASHDEE.TOR ZASAG N OILGOOD TIIM ZALUUSAA DEMJEED LTCEREGT YVSNAAS ILUU IHIIG BUTEELGEHEER HUULI GARGAJEE.
2018-09-02
Мундаг дайчин улс шүү, хаяхаасаа авах юм ихтэй монголчуудад маш сайн зохидог олон хүнийг гэр орон унах унаатай болгосон гайхалтай орон. Хүмүүс японы дэргэд бохир орчинтой ямаан омогтой л гдг гаднаа сонин зантай ч хөгжиж чадаж бн аыхтар санаатай хүмүүс дээ.
2018-09-02
Germany-g xojson ni eostoi goyo bsan shuu....
2018-09-02
Mundag uls yumaa
2018-09-02
tcergiin albaa...:
tcergiin alba ni yal shiitgel shig yum bna daa gej oilgoloo.mun uu?
2018-09-02
Bi:
700say iin tsalintai humuus 2jil tseregt alba haaval aldagdal huleej taarna daa bas 2jiliin daraa hugshirno doo tegeed l duusna bizdee
2018-09-02
Зочин:
Цэргийн албанаас мултрахын тулд юу ч хийж мэдэх улс байна шуу энэ со нар чинь
2018-09-02
Харин тийм. Үүнийг нь хуулиараа сайхан зохицуулжээ.