Нийслэлийн 12 сургуулийн багш нар ажил хаяжээ
2018-09-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч МҮЭХ-ноос Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул есдүгээр сарын 3-наас багш нар ажил хаях болсон талаар мэдэгдсэн. Иймд өнөөдрөөс зарим сургуулийн багш нар ажилт хаялт зарлажээ.

 

Нийслэлийн боловсроын газраас өгсөн албан ёсны мэдээллээр одоогоор нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаясан байна. Бусад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй аж. Мөн хөдөө орон нутгийн сургуулиудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин