Нийтийн бие засах газруудад камер байршуулсан эсэхийг өдөр бүр шалгана
2018-09-03

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын удирдлагууд нууц бичлэг бүлэг этгээдүүдтэй тэмцэж эхэлсэн талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

Олон зуун бүсгүйчүүд нийтийн бие засах газраар үйлчлүүлж байхдаа нууц камерт бичигдэж, бие болон сэтгэл санааны ихээхэн хохирол амсаад буй юм.

 

 

Сөүлийн нийтийн бие засах газруудад хяналтын камер суурилуулсан эсэхийг үйлчилгээний ажилчид өдөр бүр шалгаж, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллахаар болжээ. 

 

2012-2016 оны хооронд 26,000 хүн нууц камерт өртөж, ХОХИРОГЧ болсон байна. 

 

Зохион байгуулалттай бүлэг этгээдүүд тагнуулын зориулалттай камер зэргийг эмэгтэйчүүдийн нийтийн бие засах газруудад байршуулж, улмаар уг бичлэгээ нийгмийн сүлжээ болон насанд хүргэгчдийн сайтуудад байршуулдаг аж.

 

 

 

Уг үйл явдлын дараахан олон мянган бүсгүйчүүд эрхийнхээ төлөө Сөүл хотноо жагсаал байгуулсан түүхтэй. Өнгөрөгч сард зохион байгуулагдсан дээрх жагсаалд 70,000 хүн нэгдсэн байна. 

 

Сөүл хотод 20,000 гаруй нийтийн бие засах газар үйл ажиллагаагаа явуулдаг ба 50 байцаагч сардаа нэг удаа эдгээр бие засах газруудад шалгалт явуулдаг аж.

 

Харин уг байцаагчийн тоог ирэх сараас 8,000 болгож, байцаагчид өдөр бүр бие засах газруудад тусгай шалгалт явуулахаар болжээ. Харин хамгаалалт сайтай 1,000 бие засах газрыг эмэгтэйчүүдэд зориулахаар болсон гэнэ. 


Б.Дэлгэрцэцэг 
 

Shuud.mn
Сонин хачин
ГАЖ ДОНТОЙ БОЛОХООР Л
2018-09-04
Зочин:
Ер нь бие засаж байгаа хүнийг харж яахын.
2018-09-03
ГАЖ ДОНТОЙ БОЛОХООР Л
Mundag uls yumaa hogiin mongol jorlongoo ch barihgui
2018-09-03