Цалингаа авч чадаагүй эмэгтэйчүүд амиа хорлохыг завджээ

Цалингаа авч чадаагүй эмэгтэйчүүд амиа хорлохыг завджээ.
Тодруулбал 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр ХУД-ийн 10 хорооны баригдаж байсан барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай "А", эмэгтэй 34 настай "Л" нар үсрэх гэж байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоожээ.
Уг эмэгтэйчүүд барилгын компанид 2018 оны 03 дугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч төгрөгийн цалин өгсөнгүй гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсан аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ