Хятадын тэрбумтан эр АНУ-д баривчлагджээ
2018-09-03

 

Хятадын онлайн худалдааны “JD.com” компанийн гүйцэтгэх захирал 44 настай Лю Цяндуныг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган, баривчилсан талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ. 

 

АНУ-ын Миннеаполи хотын цагдаагийнхан Хятадын тэргүүн баячуудын нэг Цяндуныг баривчилсан гэнэ. 

 

“JD.com” компанийн хэвлэлийн алба “Гүйцэтгэх захирлыг гэм буруутай гэдгийг Миннеаполи хотын цагдаагийнхан нотолж чадаагүй” гэж мэдэгджээ.

 

“Лю Цяндуныг батлан даалтаар суллахаар шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалт үргэлжиж байна” хэмээн Миннеаполи хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жон Элдир мэдэгдэв. 

 

Түүний нийт хөрөнгө 7.6 тэрбум ам.доллар хэмээн Блумбэрг мэдээлжээ. “JD.com” компани “Tencent” болон “Walmart”-тай хамтран ажилладаг юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тийм л байх хэрэгтэй.
2019-09-12
20 jiliin omno amerikt malaiziin ter bumtan heregt orood zaaz avaad daraa n horongoniihoo 90% aldaad duusaj baisan
2018-09-04
Зочин:
тийм л байх хэрэгтэй.