Х.Амгаланбаатар: Засгийн газар хэлэлцээр зөрчиж, цалин нэмсэн
2018-09-03

Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нар өнөөдрөөс дахин ажил хаялаа. Шинэ хичээлийн жилийн эхлэлтэй зэрэгцсэн ажил хаялтыг хууль ёсны үйл ажиллагаа хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдлээ.

 

 

Тэрбээр Засгийн газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс нэмэх үндсэн үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс МҮЭХ-ноос энэ оны тавдугаар сараас ажил хаялтын өмнөх суултыг зохион байгуулж, Засгийн газарт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгосон. Харамсалтай нь Засгийн газар цалин хөлс нэмэгдүүлэх хэлэлцээрийг хоёр удаа хийсэн ч шийдэлгүй хүрээгүй. Тэгсэн атлаа Засгийн газар бие даан, хэлэлцээрийн заалтыг зөрчиж, төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэрийг гаргасан. Тиймээс багш нар Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил хаялтыг эхлүүлж байгааг мэдээлэв.

 

Ажил хаялт маргаашнаас өргөжиж, хүрээгээ тэлнэ гэдгийг тэрбээр хэлж байна. Мөн ажил хаялтын улс төрийн сонирхлоор хийгээгүй гэдгийг онцлов.

 

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын цалинг 8-30, соёл урлагийнхныг 8-27, боловсрол, шинжлэх ухааны салбарын цалинг 8-12.3 хувиар нэмэх шийдвэрийг гаргаад буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МҮЭ гэж байх ёстой юмуу хөдөлмөр эрхэлдэг жирийн ажилчдын эрх ашгийг хамгаалсан ҮЭБ ийг үзээгүй гэтэл эд хэдэн багш нарын цалинг нэм гэж ажил хаяулж байх юм Цагаа болохоор жинхэнэ долдой нар болж дарга нарын өмнө бөхөлздөг шүүдээ
2018-09-06
Цалин:
мэдрэл минь он гараад нэмнэ ш лээ
2018-09-05
тэмцэх хэрэгтэй шүү мүэ унтаа байдлаар хичнээн жил ч явав да
2018-09-03
Zochin:
ali bolgon buuj buult hiih be dee, tohuurhaad toglood baigaa yum bishuu
2018-09-03
МҮЭХ-г татан буулгаачээ. 10 хүрэхгүй тарган дарга нар олон давхар олон байшин эзэмшээд ханахгүй хавийнхаа газрыг дамлан зараад дуусч байна. Гэдэс гүзээ нь дүүрч, хагарч барихгүй байгаа нь сонин.Одоо бүр ард түмнийг төр засгийн эсрэг турхирч мөнгө хийдэг боллоо. МҮЭХгэх 10 гаруйхан феодалыг огцруулж татан буулга. Байр савыг нь хичээлийн байргүй сургуулиудад өг. Ажил хаясан багш нарыг халаад ажилгүй ажил хайж байгаа багш нарыг ав.
2018-09-03
МҮЭХ-г татан буулгаачээ. 10 хүрэхгүй тарган дарга нар олон давхар олон байшин эзэмшээд ханахгүй хавийнхаа газрыг дамлан зараад дуусч байна. Гэдэс гүзээ нь дүүрч, хагарч барихгүй байгаа нь сонин.Одоо бүр ард түмнийг төр засгийн эсрэг турхирч мөнгө хийдэг боллоо. МҮЭХгэх 10 гаруйхан феодалыг огцруулж татан буулга. Байр савыг нь хичээлийн байргүй сургуулиудад өг. Ажил хаясан багш нарыг халаад ажилгүй ажил хайж байгаа багш нарыг ав.
2018-09-03
би:
Та нар бол жинхэнэ хорлон сүйтгэгчид байна даа. цалингийн төлөө биш цаад эх үүсвэр болсон гажуудлыг засахгүй бол болохгүй байна ш дээ.
2018-09-03
Зочин:
ЭНЭ ҮНЭХЭЭР ХЭРЭГГҮЙ БАЙГУУЛЛАГА БОЛЖЭЭ, ИДЭЖ УУХААС ӨӨР ИД ЖИД АЛГА ДАА,
2018-09-03
Зочин:
Энэ ҮЭ-ийн хороо нэг бол цалин нэм гээд нэг бол нэмлээ гээд яг яах гээд байгаа хүмүүс вэ? Ер нь бол үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг чинь үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрхийг хамгаалах хороо болохоос боловсролын байгууллага, төрийн албан хаагчдын эрхийг хамгаалдаг хороо мөн үү.
2018-09-03
huuhdiin erh ashigiig ulandaa gishigsen ene surguuliin zahiral bagsh nariig hurdan zailuulj ajilgui baigaa bolon bololtsootoi ahmad bagsh, busad surguulaudaas neg neg bagsh tataj, UBIS-iin togsuh angiin oyutnuudiig daichlaj hicheeliig hurdan ehluul. TSalingaa golson naad humuuseesee hurdan sal Tsogzolmaa said aa
2018-09-03
123:
Засгийн газар бие дааж шийдвэр гаргасны буруу юу байна вэ
2018-09-03
харилцан адаилгүй нэмээд цалингий шатлал яах гэж байдаг вэ албан тушаалдаа нийцсэн цалин авдаг гэтэл ТТ-12 ТТ-13-с их болсон байна аа ТТ-11-тэй ТТ-13 адилхан гэхээр шатлалын хэрэг байна
2018-09-03
Цалин:
мэдрэл минь он гараад нэмнэ ш лээ
зочин:
энэ онд өгөх гэж суулгасан 300 мянгаа 4 хувааж сар сард нь байршуулчихаад цалин нэмлээ гэж ард иргэдийн толгойг угааж юмны үнийг нэмүүлэх ийм л үйл явдал болж байна даа хуурч хулгайлж сурсан төрд олон жилээр суусан энэ улсуудаасаа яаж салах вэ ард түмэн минь
2018-09-03
МҮЭ-ийг татан буулгаж соц үеийн шударга гишүүдийн татвараар бүрдсэн асар их хөрөнгийг хэдхэн хувалзнууд хувөан идэж байгааг таслан зогсоох цаг болсон. Адьяа, Амгалагбаатар гэх мэт 10-аадхан авилгач хулгайч, албан тушаалын хэнээтэн даргаас бүрдсэн МҮЭ-ийн бүх хөрөнгийг хурааж сургууль цэцэрлэг, асрамжийн газруудад шилжүүлье. Ямар ч засгийн газар байсан байнгын эсэргүүцээстэй, ард иргэдээ засгийн эсрэг цаг үргэлж турхираастай, бодон гахай царайлсан шантаажчин дарга нарыг нь шалгаж арга хэмжээ ав аа. МҮЭ хэнд юунд ямар хэрэгтэй юм. Амгаланбаатар тэргүүтэнд 10-аад өрөөтэй өрхийн эмнэлгийн байр л хангалттай штээ.
2018-09-03
ҮЭ-н нэрээр амь зуугсад.
2018-09-03
БУХИМДСАН ЗОЧИН:
Авилгачдын цалин өндөр нэмээд боловсролыг үнэгүйдүүлэв
2018-09-03