Ч.Ганжавхлан JCI байгууллагын шилдэг залуугаар шалгарчээ
2018-09-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүр JCI байгууллагаас зохион байгуулдаг “JCI Ten Outstanding Young Persons of the World” нь JCI байгууллагын эрхэм зорилгод нийцсэн, нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлтийг авчирсан идэвхтэй залуу иргэнийг шалгаруулдаг билээ.

 

Энэ удаа Дэлхийн өнцөг булан бүрд эерэг өөрчлөлтийг бий болгож буй 24.500 идэвхтэй иргэн шалгаруулалтад оролцсон ба шилдэг 20 хүнийг шалгаруулан, түүн дотроос шилдэг 10 идэвхтэй иргэнийг шалгаруулж JCI байгууллага албан ёсоор зарлажээ. Монгол улсаас "Ид шидийн орон"-ыг үүсгэн байгуулагч, "Лантуун дохио" ТББ-ын санаачлагч Ч.Ганжавхлан шалгарсан байна. 

 

Ч.Ганжавхлан нь JCI Монгол байгууллагын “TOYP 2017” шагнал гардуулах ёслолын “Дэлхийн энх тайван, хүний эрх, хүүхдийн төлөөх амжилтууд” номинацад шалгарсан ба 3 дугаар сард JCI Монгол байгууллагын 2018 оны Хөтөлбөр шагналын хорооноос JCI байгууллагад материал бүрдүүлэн өгч 2018 оны 8 сарын 31-ны өдөр 10 шилдэг гишүүний нэгээр JCI Монгол байгууллагын гишүүн Чадраабал овогтой Ганжавхлан шалгарснаар Монгол Улсаас анх удаа JCI байгууллагын (TOYP) шилдэг залуугаар шалгарчээ.

 

Түүхээс дурдвал С.ЗОРИГ (1992 онд JCI Japan TOYP Award for Recognition for Public Service), Н.ЗОЛЖАРГАЛ (1993 онд JCI Japan TOYP Award for Recognition for Economic Service) нар JCI Япон байгууллагын TOYP-д шалгарч байсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
JCI gej neg luivarchin llruudin mongoo urej yadsn heden batsaan l haragdah um bi hud sh-gaad bnu ingj llrtaj bhaar zugeer gudam tseverleed ugui yadaj l ger horoolol bga emee tulee nurs ni oirtuulad ogoh heregtei shde
2018-09-04
Баяр хургье, энэ мундаг залуу бналээ
2018-09-03