Цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдлээ

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өчигдрөөс ажил хаялт зарлаад буй. Хугацаагүй хэмээн мэдэгдсэн тус ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэхээр болжээ. Цэцэрлэгүүд есдүгээр сарын 6-наас эхлэн ажил хаялтад нэгдэх юм байна.
Монголын Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны бүлгийн дарга нарын зөвлөлдөх уулзалт МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болсон байна. Тус уулзалтаар цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөөх ажил хаялтад бүх цэцэрлэгүүд ирэх пүрэв гариг буюу энэ сарын 6-наас эхлэн нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох шийдвэрийг гаргажээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ