Трамп ОХУ, Ираны тусламжаас татгалзахыг Ассадад уриаллаа
2018-09-04

ОХУ, Ираны холбоотнууд хамтран Сирийн Идлиб мужид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцоод буй юм.

 

 

Уг хамтарсан ажиллагааны үеэр тус мужид хүндхэн нөхцөлд амьдарч буй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байна. “Иблиб мужид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн НҮБ болон АНУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадад хандан уриалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

НҮБ, “Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах үеэр олон хүний амь нас эрсдэх аюултай. Зэвсэгт бүлэглэл болон террористуудын үйл ажиллагаа эрчимжих аюултай” гэв. АНУ-ын Төрийн департамент “Сирийн Засгийн газар болон холбоотнууд энгийн иргэдийн эсрэг химийн халдлага, дайралт хийвэл нэн даруй хариуг нь барих болно” гэж мэдэгджээ.

 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Идлиб мужид явуулахаар төлөвлөөд буй ОХУ, Ираны хүмүүнлэгийн үйл ажиллагаанаас нэн даруй татгалзахыг твиттер хуудсаараа дамжуулан уриаллаа.

 

Цагаан ордны тэргүүн “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Идлиб мужид довтлох хэрэггүй. ОХУ, Ираны явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаа хэтэрхий аюултай. Мөн тэд алдаа гаргах нь тодорхой. Улмаар хэдэн зуун хүн амиа алдаж болзошгүй. Үүнийг бүү зөвшөөр” гэж жиргэжээ.

 

НҮБ-д суух АНУ-ын төлөөлөгч Никки Хэйли “Ассад болон ОХУ, Ираны үйл ажиллагаа олны харцаас бултах учиргүй” хэмээв.

 

“Сирийн Идлиб мужид алан хядах “Аль Нурса” бүлэглэлийн 10,000 гаруй дайчин бий” хэмээн НҮБ-аас мэдээлсэн билээ. Сирийг 100 хувь террористуудаас чөлөөлөх хамгийн сүүлчийн цэргийн ажиллагааг ОХУ, Иран хамтран гүйцэтгэх гэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Меркэль:
Одоо өөрийнхөө нутагыг алан хядагчидаас цэвэрлэхээ америкаас асуух юм байна л даа давшилт хийж болох уу энэ тэр гэж
2018-09-05
Орос Иран 2 энэ ажиллагааг явуулах нь маш зөв. Аливаа үйл хэрэгт эрслэл золиос бий.
2018-09-04
Алан хядагч террорист Америк:
Химийн зэвсэг гэж жүжиг тоглоод бөмбөгдсөн. Хэдхэн цагийн дараа барууны нэг сэтгүүлч жүжиг тавьсан бичлэгийг нь дэлхий нийтэд цацсан. Хүүхэд хүмүүс юу болоогүй босоод автобусанд суугаад явж бна лээ. Ингэж л дайны шалтаг гаргаж Сирийн ард иргэд бяцхан үрсийг Америк хядаж бна.
2018-09-04
Элийрцэн пязда вэ. Улс орныг нь тамын галд шатаачихаад тусламжаас татгалз гэнэ үү. Ассад аманд нь салаавч чихээ байлгүй
2018-09-04
5112:
ЭНЭ АМЕРИК ГЭЖ АРДЧИЛАЛ ЯРЬСАН ХОГИЙН УЛС БАЙДГИЙН БАЙНА Ш ДЭЭ. ХЭРВЭЭ САДДАМ, КАДДАФИ ХОЁР БАЙСАН БОЛ, ТЭД ЛАЛУУДАА БАРИАД БАЙХ БАЙЖ. АРДЧИЛАЛ ЯРЬЖ, ДАЙН ҮҮСГЭЭД, ЗЭВСЭГ ЗАРЖ Л МӨНГӨ ОЛОХ ГЭЭД НОВШИРЧ БАЙГАА ЮМ БАЙНА. АМЕРИК НЬ АМЕРИК ТИВДЭЭ, ӨӨРИЙНХӨӨ ДОТООДОД ГАРААД БАЙГАА АЛЛАГАА ЗОХИЦУУЛААД, ӨӨР ТИВ РҮҮ ЦОРВОЛЗОЛГҮЙ БАЙВАЛ ЭНЭ ДЭЛХИЙ ТАЙВАН БАЙХ БИЗ.
2018-09-04