Бекхэмийн ГЭР БҮЛ “Vogue” сэтгүүлийг чимлээ
2018-09-04

Британийн хамгийн алдартай гэр бүл болох ноён, хатагтай Бекхэм дөрвөн хүүхдийнхээ хамтаар алдарт “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хос анх удаагаа хүүхдүүийнхээ хамтаар сэтгүүл чимж байна. Бекхэм, Виктори нар 19 жилийн өмнө хуримаа хийсэн юм.

 

Мөн Викториа 20 жилийн өмнө “Spice Girl” хамтлагийн гишүүн байхдаа өмсч байсан хувцаснуудаа өмсч, хуучнаа дурсав.

 

 

Бекхэм “Эхнэр минь өнөөг хүртэл биеийн галбираа гайхалтай хадгалж байгаа. Анх танилцсан Викториа болон дөрвөн хүүхдийн эх Викториа яг адилхан” гэж ярьжээ.

 

Хос саяхан дуучин Элтон Жоны гэр бүлтэй Италид амарцгаасан билээ. Энэ талаар Викториа “Бидний нөхөрлөл мөнх байгаасай хэмээн хүснэ” гэв.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин