Гутерреш: Мьянмарын эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг боомилох учиргүй
2018-09-04

Мьянмарын шүүхээр “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийг улсын нууцад халдсан хэмээн буруутган, долоон жилийн ял оноосон билээ.

 

 

Тус агентлагийн сэтгүүлчид болох  Ва Лоне, Киау Сое Оо нарыг шашны цөөнх гэгддэг Роханжи иргэдийн амьдардаг Ражин мужид сурвалжлага бэлдээд, 2017 оны арванхоёрдугаар сард Янгон хотноо баривчилагдсан юм.

 

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш сэтгүүлчдэд ял оноосон асуудлаар өөрийн байр сууриа хүргэжээ.

 

Тэрбээр “Мьянмарын эрх баригчдад хандан шийдвэрээ эргэн харахыг уриалж, хэвлэлийн эрх чөлөөг хааж, боомилох учиргүй” хэмээжээ. Уг мэдэгдлийг НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик олонд сонордуулсан байна.

 

Мьянмарын армийнхан жилийн өмнө Ражин мужид цэргийн ажиллагаа явуулсан ба ойролцоогоор 700,000 роханжи дүрвэжээ.

 

НҮБ-ын шинжээчид “Мьянмарын армийнхан цэргийн ажиллагаа нэрийн дор тус үндэстний охид, бүсгүйчүүдийг нь хүчирхийлж, залуусыг нь хоморголон устгаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
SHASHIN BOL MASS SUULGAGCH GESEN UG
2018-09-04
MUNKHNAR EEJEE
2018-09-04