20 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч тус товчоогоор наймдугаар сарын 31-ны оройн 22.00 цагийн орчимд архангай аймгийн чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус товчоогоор есдүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 05 минутанд ISTANA маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Н-г арьстай 3 ширхэг тарвага, иргэн Б-г арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Мөн түүнчлэн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 3-ны өдрийн 15 цаг 25 минутанд NISSAN HINO маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Б-г арьстай 20 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ