Японыг хар салхи дайрч, долоон хүн амиа алджээ

img

Японыг сүүлийн 25 жил тохиогоогүй хүчтэй далайн шуурга дайран өнгөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Жэби” гэх далайн шуурга Японы баруун эргийг дайран өнгөрч, үлэмж хэмжээний хохирол учруулсан аж.

 

Уг байгалийн гамшгийн уршгаар долоон хүн амиа алджээ. Мөн 200 орчим хүн бэртсэн талаар албаныхан уламжлав.

 

 

Цахилгаан болон цэвэр усгүй болсон 1.2 сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. “Кансай” олон улсын нисэх буудалд хүргэдэг гүүр эвдэрсэн учир 5,000 гаруй хүн тус буудалд гацжээ.

 

Японы Цаг уурын хүрээлэн “Жэби хар салхи баруун эрэгт хүрэхдээ 216 км/цаг хүрсэн” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ