“Ховд” голоос хүний цогцос олджээ
2018-09-05

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Шар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “Ховд” голын арал дээр хүний цогцос байна гэсэн дуудлага09.04-ний өдрийн 18:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн онцгой абйдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, нийт 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 19:30 цагт очиж, /нэр, хаяг тодорхойгүй/ цогцсыг 1 цаг 50 минут ажиллан голоос гарган авчээ.

 

Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hovd gel geed ulaanbaatariin zurag tavichihsan
2019-07-10