Цэргийн алба хаах хугацааг багасгахаар боллоо
2018-09-05

Өмнөд Солонгосын Засгийн газар цэргийн алба хаах хугацааг ГУРВАН сар хүртэл хугацаагаар багасгахаар тохиролцсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Хоёр жилийн дотор уг шинэчлэлийг ажил хэрэг болгох гэнэ.  Тус улсын Батлан хамгаалах яам өнгөрсөн тавдугаар сард Батлан хамгаалахын шинэчлэлийн арга хэмжээнүүдийн эхний хэсгийг олон нийтэд танилцуулсан юм.

 

Хөх ордны тэргүүн Мун Жэ Ин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрчүүдийн цэргийн албаны хугацааг БАГАСГАХ болно гэж амлаж байв.

 

Ирэх аравдугаар сараас эхлэн шат дараатай цэргийн алба хаах хугацааг бууруулах гэнэ. Эхний ээлжинд хуурай замын цэргийн алба хаагчдын хугацааг 21 сараас 18 сар болгох бол тэнгисийн цэргийн хугацааг 23 сараас 20 сар болгох гэнэ. Агаарын цэрэгт алба хаах хугацааг 24-22 сар болгож бууруулахаар төлөвлөжээ.

 

Энэхүү шинэчлэл хэрэгжиж дууссаны дараа тус улсын армид алба хааж буй цэргүүдийн тоо 625 мянгаас ХАГАС сая болж, буурах гэнэ.

 

Эрх баригчдын шийдвэрийг сөрөг хүчнийхэн эрс буруутгаж, “Улсын аюулгүй байдалд заналхийлж байна” гэжээ. Гэхдээ эсэргүүцэл Засгийн газрын байр суурийг өөрчлөх боломжгүй. Учир нь Засгийг газар хууль гаргалгүйгээр цэргийн алба хаах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар бууруулах боломжтой. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин