Г.Занданшатар: Ухаалаг гар утас хүүхдийн тархины эсэд сөргөөр нөлөөлдөг
2018-09-05

 

Засгийн газрын хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг ирэх сарын нэгнээс хязгаарлах тухай тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Монгол Улс анх 1993 оноос эхлэн үүрэн телефоны оператертай  болсон. Түүнээс хойш  гар утас хэрэглэгчдийн тоо тасралтгүй өссөөр нийт хүн амын 99.7 хувь нь хэрэглэдэг гэсэн статистик тоо байна. Гар утас нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд эерэг нөлөөтэй гэж байгаа ч хүүхдийн эрүүл мэндэд цахилгаан соронзон орон сэргээр нөлөөлдөг гэж эрдэмтэд тогтоожээ.  Хүүхдийн тархины мэдрэлийн эсэд сөргөөр  нөлөөлдөг байна. Ухаалаг гар утас нь сурагчдын дунд цахим гадуурхал хийх нөхцөл болж байгаа юм. Сүүлийн 17 жилд манай улсын интернэт хэрэглэгчдийн  тоо 50 дахин өсчээ.

 

2017 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд цахим донтолттой 55, энэ оны эхний хагас жилийн байдлаар 23 хүүхэд эмчлүүлсэн байна. Энэ нь цаашид өсөх хандлагатай байгаа юм. Гадаад улс орнууд ухаалаг гар утсыг сургуулийн орчинд хэрэглэхгүй байх тухай хууль баталж, хэрэгжүүлж байна. Тиймээс Засгийн газраас ирэх сарын нэгнээс сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхгүй байх тогтоол баталж байна гэлээ.

 

“Монгол экспо”-г зохион байгуулна

 

Мөн Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх зорилгоор “Монгол экспо”-г олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулна. Хөдөө аж ахуй, газар тариалан, ноос ноолуурыг дэмжиж, экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх гэж байна.

 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгоно

 

Дээр нь Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг хоёр урсгалтай зам болгон тавихаар шийдвэрлэсэн байсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ автозамыг дөрвөн урсгалтай болгон барьж байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ автозамыг ирэх онд ашиглалтад оруулна.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахдаа анги заах уу? Ахлах ангийнхан ихэвчлэн ухаалаг утас хэрэглэдэг.

 

-Засгийн газраас тусгай журам гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гар утас ашиглаж, ээж аавтайгаа холбогдох шаардлага их гардаг. Тиймээс тусгайлсан журмаар зохицуулалт хийнэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Neeh uuruu sudlaad shinjleed olood medsen shinjleh uhaani erdemten yum shig yarij bainaa xa xa ...uuruu bol uhaalag utasaa ch buren ashiglaj medehgui l bgaa daa....
2018-09-05
чиний толгой зугээр кк
2018-09-05