Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг 2019 онд эхэлнэ 
2018-09-05

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барих шийдвэрийг 2017 онд Засгийн газраас гаргаж, зам барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч, санхүүжилтын эх үүсвэрийг тодорхой болгох ажил үе шаттай хийгдэж өнөөдөр эцэслэн шийдэгдлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих-шилжүүлэх” нөхцлөөр  2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, дөрөвдүгээр ангилалын  хоёр эгнээтэй тус замыг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ бүхий болгон барихаар шийдвэрлэв.

 

Барилгын ажлын улирал богино учир таван гүйцэтгэгчээр 204,6 км автозамын барилгын ажлыг хуваан гүйцэтгүүлэх болов. Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар тогтов. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн хоёр эгнээтэй зам хэдий ч бусад ижил зэрэглэлийн автозамаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их ердийн үед өдөрт дунджаар 5800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол наадам, цагаан сар гэх мэт зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үед өдөрт 12300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй зам юм. Энэ нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдахад хүргэж, өндөр эрсдэлтэй болгодог байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Dorvon egneetei zamaa ajil hereg bolgoj zam teevriin oslig buuruulah tsag bolsondoo tsaashdaa bvh zamaa iim bolgovol mun ch ih heregteidee olon jil yarisan shvv
2018-09-05
Shal hudlaa hichneen ch jil yaridiin bas neg show. Ene zasgiin gazar ogtsroh yostoi hedii boltol ard tumnee huurah ve?
2018-09-05