Н.Цэрэнбат: Тусгай хамгаалалттай бүсэд аялал жуулчлал хөгжүүлнэ
2018-09-05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр байгаль орчны хамгааллын чиглэлээр хоёр асуудал оруулж шийдвэрлүүллээ. Монгол  Улсын нэгдэн орсон азон задлах бодисын тухай Веннийн конвенц болон протоколын гэрээт үүргээ үргэлжлүүлэн биелүүлж,  19 жил мөрдөгдөж байсан азон задлах бодисыг импортлох, ашиглах, худалдах зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Энэ журмыг баталснаар орлон хэрэглэх бодисыг ашиглах нөхцөл бүрдэж байна.

 

Мөн Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх, байгалийн цогцолборт газар нутгийн хэмжээг нэмэх асуудлаар нийт 22 газрыг шийдлээ. Засгийн газар цаашид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах чиглэлээр шинэчилсэн журам боловсруулж ажиллахыг яаманд үүрэг чиглэл өгсөн.  Үүнд тусгай хамгаалалтай газар нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тусгайлан бодлого боловсруулж оруулж ирэх юм хэмээлээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Нийт хэдэн аймгийн хэдий хэмжээтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах вэ?

 

-Өнөөдрийн байдлаар есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэр дэх газар нутаг нэмэлтээр болон шинээр тусгай хамгаалалтад авахаар оруулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүтцэд тулгуурлан аялал жуучлалын маршрут олон улсад байдаг. Мөн ашиглах, хамгаалах тал дээр харгалзах болно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Тусгай хамгаалалттай газрын шилдэг жишээ Богд уул байна. Ван хаан дархалж хадгалсаар ирсэнийг энэ 30 жилд ямар болгов? Монголын тусгай хамгаалалт, хууль дүрэм гэж биелдэггүй, үлгэр байна. Үүнд одоогийн монголчууд л өөрснөө буруутай.
2018-09-06
hehehe:
Gazraa huraalgasan yumuu
2018-09-05
EEN NEG HUDLAA YARIHAAS UUR YUMGUI NUHUR, ODOO TUSGAI HAMGAALALTTAI GAZARAAR BUSINESS HIIH N
2018-09-05
hehehe:
Gazraa huraalgasan yumuu