Маргааш нийслэлийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаяна


Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй багш нарын жил хаялт есдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг зохион байгуулж буй юм. Тус холбооноос өнөөдөр /2018.09.05/ мэдээлэл хийж маргаашнаас ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэх болсныг мэдээллээ.
Есдүгээр сарын 3-наас ажил хаялт эхэлсэн бөгөөд тухайн өдөр нийслэлийн хэмжээнд 26 сургууль, есдүгээр сарын 4-нд есөн сургууль нэмэгдсэн бол өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд найман сургууль ажил хаялтад нэмэгдэж одоогоор нийслэлийн 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж.
Тухайлбал маргааш буюу есдүгээр сарын 6-наас Нийслэлийн хэмжээнд 33 цэцэрлэгийн багш ажил хаях юм байна. Мөн цаашид 92 цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдлээ өгчээ.
Энэ талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Маргаашнаас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар ажил хаялтад нэгдэнэ. Цэцэрлэгийн багш нар есдүгээр сарын 3-нд ажил хаяхаар 50 хувь нь мэдэгдсэн ч дээрээс нь дарамт, шахалт ирсэн тул ажлаа хаяаагүй. Улмаар есдүгээр сарын 6-наас ажил хаях тухай эцэг эхчүүдэд мэдэгдэл өгөөд эхэлсэн” гэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ