Жүжигчин Фань Бинбин АНУ-аас улс төрийн орогнол хүсчээ
2018-09-06

Хятадын нэрт жүжигчин Фань Бинбин АНУ-ын Лос Анжелесын цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.star2.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн сарын 31-ны өдөр орогнол хүсчээ.

 

Өдгөө 36 настай Бинбинг ийнхүү улстөрийн орогнол хүссэн нь сүүлийн үед нэр холбогдоод буй татварын дуулиантай холбоотой хэмээн хэвлэлийнхэн бичиж байна.

 

 “Түүнийг татвар өгөхгүйн тулд Хятадаас зугтахаар зэхэж байна хэмээн орон нутгийн хэвлэлд бичжээ.

 

Жүжигчин бүсгүй олон жилийн өмнөөс киноны гэрээ байгуулахдаа бага, их нэгжтэй хоёр гэрээ байгуулдаг байжээ. Тэрбээр бага дүнгээр бичигдсэн гэрээгээ албаныханд үзүүлж, татвар төлдөг байсныг Хятадын телевизийн хөтлөгч Куй Юнъюань илчилсэн юм.

 

БНХАУ-ын Татварын алба жүжигчин татвараас зайлсхийлсэн хэмээн буруутган, шалгаж эхэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
өөрийнх нь буруу байна шүү дээ
2018-09-07
mongol:
Tsaazluulah ni.
2018-09-06
Zochin:
USA-d tatvaraas zugtval buur ch asuudaltai daa.
2018-09-06
uhaantai bol huzaagaas zugtaa durtai gazarluugaan
2018-09-06
Baliar jungaa
2018-09-06