Ойрын өдрүүдэд бороо орохгүй
2018-09-07

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарна.

 

2018 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи бауун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн бүс нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин