Согтуу жолооч хоёр сартай хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2018-09-07

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2018.09.03-07-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 4 хүний амь нас, орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан. Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

  1.  2018.09.06-ны өдөр 20 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй Daewoo маркын мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон,

 

  1. 2018.09.04-ний өдөр 13 цагийн орчим ХУД-ийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан хоёр сартай А-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн жолоочийг шуурхай олж тогтооход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.

 

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11,6 хувь, амь нас нь хохирсон хүн 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Мөн алба хаагчдаас хүн ихээр цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлууд орчим чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийж ажилалж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа залилан мэхэлсэн гэмт хэрэг 1, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг 2, мөн тарваганы мах тээвэрлэж явсан 2 хэргийг тус тус илрүүлэн ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин