Оюутнуудыг үзлэгт хамруулна
2018-09-07

Энэ есдүгээр сард оюутны эрүүл мэндийг дэмжих сар тохиож байна. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ.

 


Анхны ажлын хэсгийн уулзалтаар ЭМ, БСШУС, ХНХ-ийн сайдын тушаалын дагуу нэг ба гуравдугаар дамжааны оюутан залуусыг "Урьдчилан сэргийлэх үзлэг"-т хамруулах маягт, товлол, мэдээлэх журам, зааварт санал аван хэлэлцлээ.


Оюутны эрүүл мэндийг дэмжих аян "Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцлийг бүрдүүлэх" зорилготой.


Монгол Улсад 2017-2018 оны хичээлийн жилд 179 их, дээд сургуульд 155.248 суралцагч суралцаж байна. Тэдний дунд өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байсаар байгааг доорх тооноос харж болох юм. 2016 оны Залуучуудын хөгжлийн индекийн үзүүлэлтээр 183 орноос 71 дүгээрт жагссан байдаг. 2017 онд нийт 17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 20-иос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байна. Мөн нийт БЗДХ-аар өвчлөгсдийн 38.7 хувь нь 15-24 насны залуучууд байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин