Дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарчээ
2018-09-07

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзалын уулзварт 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

 

Тодруулбал өнөөдөр /2018.09.07/ 10.00 цагийн орчимд вокзалын уулзвар дээр  нийтийн тээврийн автобус, "Тоёото приус", "Аccent" маркийн автомашинууд мөргөлдсөн осол гарсны улмаас тухай чиглэлийн автозамд нилээд ачаалал үүсээд байсан. Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй байна.

 

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нь замын нөхцөлд хурдаа зөв тохируулж явах, стандартын шаардлага хангахуйц  хамгаалалтын малгай, хамгаалалтын бүс, хүүхдэд зориулалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, ялангуяа буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангах, зөв тооцоолж оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
"Приус" машиныг хөдөлгөөнөөс гаргая
2018-09-10