Экс Ерөнхийлөгч Ли Мён Бакт 20 жилийн ял оноохыг шаарджээ
2018-09-07

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакт 20 жилийн ял оноохыг тус улсын Прокурорын Ерөнхий газар шаардсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Ли Мён Бакийг эрх мэдлээ урвуулан ашиглаж,  их хэмжээний авлига авсан хэмээн буруутган, хоёр сарын өмнө баривчилсан юм. 

 

Прокурорууд авлига авсан Ли Мён Бакт 20 жилийн ял оноож, 15 тэрбум воны торгууль ноогдуулж, 11.1 тэрбум воны хохирол барагдуулах хэрэгтэй хэмээн шаардав. 

 

2008-2013 онд Хөх ордны тэргүүнээр ажилласан Бакийг улсын мөнгө шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх 16 төрлийн хэрэгт буруутгаж буй юм. 

 

Өдгөө 76 настай Бак өөрт нь тулгаж буй бүх хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлжээ. 


Сүүлд түүнийг Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа Хөх ордноос улсын нууцын зэрэглэлтэй материалыг гэртээ авчирч, танилцсан хэмээн буруутгасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ли Мён Бак ерөнхийлөгч Солонгос улсад их зүйл хийсэн гавьяатай хүн шүү дээ.
2018-09-10
М.ЭНХБОЛД ИНГЭЖ БАС ЯЛЛАГДНАА
2018-09-07