Цахим халдлага үйлдсэн Хойд Солонгосын хакерт ял оноожээ
2018-09-07

АНУ-ын шүүх Хойд Солонгосын эрх баригчдын захиалгаар олон улсад кибер халдлага үйлдсэн Пак Жин Хёк гэгчид ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

АНУ-ын “Sony Pictures” кино компани 2014 онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг шоглосон “Ярилцлага” гэх киногоо гаргасан. Уг бүтээлээ эргүүлэн татахыг Пхеньян удаа дараа сануулсан ч компанийн удирдлагууд татгалзсан юм.

 

Тухайн үед “Lazarus” гэх бүлэглэл тус компанийн дотоод сүлжээг хакердсан билээ.

 

АНУ-ын Хууль зүйн яам цахим халдлагын ард “Пхеньян бий” хэмээн буруутгасан юм. Мөн өнгөрсөн онд хакерууд “WannaCry” гэх вирусыг тарааж, дэлхийн 150 гаруй орны 300, 000 компьютерт халдаж, мэдээллийг түгжиж байжээ.

 

АНУ-ын Сангийн яам цахим халдлагын гол эзэн Пак Жин Хёк болон түүний ажилладаг “Чосун Экспо” компанид эдийн засгийн хориг тавьсан байна.

 

Мөн түүнийг 2016 онд Бангладешийн Төв банкны системийг хакердаж, 81 сая ам.доллар хулгайлсан хэмээн буруутгадаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин