Ихэнх нутгаар өдөртөө дулаарна
2018-09-07

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ус, цаг уурын хүрээлэнгээс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарна гэж мэдээллээ. 

 

Цаг уурын төлөв байдал: Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно, Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Shuud.mn
Сонин хачин