Өсвөр насны хүү сельфи хийх гэж байхдаа амиа алджээ
2018-09-09

АНУ-д аялахаар ирсэн Израйль хүү харамсалтайгаар амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хүү  Калифорни муж улсын “Йосемите” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж явахдаа, гар утсаараа сельфи хийхийг хүсчээ. Улмаар хүү хөл алдаж, өндрөөс унаж, амиа алджээ. 

 

Амиа алдсан хүүг Томер Франкфурте гэдэг ба 18 настай аж. Тэрбээр хоёр сар ууланд авирахаар АНУ-д хүрэлцэн ирсэн гэнэ. 

 

"Тэрээр сельфи хийх гэж байхдаа 250 метрийн өндрөөс унасан. Түргэнийнхэн ослын газар шуурхай ирсэн ч хүүгийн амийг аврахад оройтсон байсан" гэж ээж нь хэвлэлийнхэнд ярьжээ. 


 

Израйлийн Гадаад хэргийн яам өчигдөр АНУ-д харамсалтайгаар амиа алдсан хүүгийн цогцсыг нутаг буцааж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 
 

Shuud.mn
Сонин хачин