Улаанбаатар
С.БАТБОЛД: Бага тойргоос Багахангай хүртэл нэг стандарт
9-10

800  хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1,4 сая хүнтэй их хотод шийдэх ёстой асуудал даанч олон. Шийдэж байгаа, шийдэх гэж байгаа асуудлынх нь тухай “сая гаруй хүний аж амьдралын менежер” Сундуйн Батболдтой ярилцав.

 

 

-2016 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажилд томилогдсоноос хойш 800 хоног өнгөрчээ. Бүрэн эрхийн хугацаа 4 жил. Замынхаа хагаст нэгэнт хүрчээ гэсэн үг. Замын дундаас эргэж харахад алдсан, оносон хоёрын аль нь илүү жин дарж байна?

 

-Хотын дарга гэдэг магтаалаас илүү зэмлэл хүлээдэг ажил. Сөрөг хүчнийхээ ч, намын нөхдийнхөө ч, хамгийн гол нь нийслэлийн иргэдийн бүтээлч, зарчимч шүүмжлэлийг би ажилдаа тусгаж ажиллаж ирсэн. Иргэддээ ээлтэй, “чих зөөлөн” засаг дарга байхыг хичээж ирсэн, цаашдаа ч хичээх болно. Ерөөсөө л магтуулахын төлөө ажиллана гэдэг өрөөсгөл л дөө. Эхлээд таалагдахгүй, эсэргүүцэлтэй тулж, шүүмжлүүлэх ч байсан хожмын өдөр, алсын үр дүнг нь зөв тооцсон бол зөвшилцөж, тайлбарлаж, ойлголцоод ажил урагшаа явж байх ёстой. Магтаалд булуулах нь миний ажлын нэгдүгээр зорилго биш гэдгээ энэ өрөөнд орж ирсэн эхний өдрөө би мэдэж байсан. Надаас өмнө нийслэлийг удирдаж байсан үе үеийн засаг дарга нар ч мөн адил. Газар зохион байгуулагч, барилгын инженер, эдийн засагч, физикч гээд үндсэн мэргэжил өөр өөр хүмүүс өмнө нь энэ албыг хашиж байсан. Жишээ нь миний үндсэн мэргэжил бол хөдөө аж ахуйн инженер. “Өө, ийм нөхөр хот удирдаж чадахуу?” гээд ажлаа аваагүй байхаас л шүүмжлэл эхлэсэн юм шүү дээ. (Инээв.) Төрийн захиргааны удирлагын менежментийн докторын зэрэгтэй, эрхзүйч мэргэжилтэйг минь хэлдэггүй юм. Тэгэхээр, би юу хэлэх гэж байна вэ гэхээр хотын дарга гэдэг даргалдаг, ямбалдаг хүн бишээ. Энэ бол менежмент хийдэг мэргэжилтний ажил. “Бүрэн эрхийнхээ бүтэн хугацаанд бид 1,4 сая хүнийг ая тухтай, адил тэгш амьдрах менежмент хийнэ” гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажлаа эхлүүлсэн. Нийслэлийн төр захиргаа, үйлчилгээний байгууллагад данстай хүн бүр ийм менежментийг хамтран хийх менежерүүд гэж өөрсдийгөө ойлгох хэрэгтэй юм л даа.

 

-Өнгөрсөн 800 хоногийн ажлаа товч дүгнээч гэвэл та алийг нь онцлох вэ?

 

-800 хоногийн ажлыг сар жил болгоноор нь тайлагная гэвэл 80 минут ч багадах байх. Тоймлоод хэдэн тоо хэлье. Ажил авснаасаа хойш нийслэл хотын өмнө хуримтлагдаад байсан нийтдээ 100 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлэхГэр хорооллыг хөгжүүлэх санбайгуулсан, иргэдэд санхүүжилт олгоод эхэлчихсэн. Гүүр, гүүрэн гарцны 4 том төслийн ажил ид дундаа явж байна. Сүүлийн 60 жилийн түүхэнд лав ийм богино хугацаанд гүүрний 4 төсөл нэгэн зэрэг хэрэгжиж байсан удаагүй.  Хотын дарга байх хугацаандаа энэхүү 4 гүүрийг ашиглалтанд оруулахыг зорьж эхлүүлсэн.Эхнээсээ энэ оны 11 дүгээр сараас ашиглалтанд өгөх болно. Мөн15 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөөд одоо дуусч байна.Улаанбаатар хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын 1 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоосныг та санаж байгаа байх. Жил бүр бүр нийслэлд 20000 – 30000 иргэн шилжиж ирдэг байсан. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар өмнөх оноосоо 11552-оор цөөн буюу 9567 хүн шилжиж ирсэн нь байна. Харин энэ хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутаг руу шилжсэн.Өөрөөр хэлбэл, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарсан юм. Судалгаанаас хархад орон нутгаас шилжин ирэгсдийн 80-90 хувь гэр хороололд бууж, яндангийн тоог ганц жилд 500-600-аар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 2017-2018 онд гэр хороолол хүрээгээ тэлээгүй, яндангийн тоо нэмэгдээгүй гэсэн үг.  Хотоос гадагш чиглэсэн хүний тоо дотогш чиглэсэн хүний тооноосоо буурсан нь сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй үр дүн. Цаг хэмнэх үүднээс цөөн хэдэн жишээ дурдвал ийм байна. Маш товчоор хэлбэл, өнгөрсөн 800 хоногийн ажлын  зүг чиг, үндсэн зорилго нь нийслэл хот өөрийн гэсэн стандарттай байя, тэр стандарт руугаа зорьё, хүрье гэсэн бодлогын эхлэл байсан.Өнгөрсөн хугацаанд бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Хууль батлагдвал Монгол улсын нийслэлийн амьдралын хэмнэл шинэ амьсгалаар хүчнэмэх болно. Нөгөө кинон дээр гардаг ”Жанжаан, одоо манайх улс шиг улс мөн үү?” гэдэг шиг. Нийслэлийн стандарт нэг шат ахина гэсэн үг.

 

-Та сая нийслэлийн стандарт гэж яриандаа нэг бус удаа дурдлаа. Жаахан тодруулж болох уу?

 

- Улаанбаатар хот бол нийслэл хот. Нийслэл хот өөрийн нэгдсэн стандарттай байх ёстой. Эмнэлгийн орчин ийм байна, зам харгуй нь тийм байна, амьсгалах агаар нь цэвэр байна, нэг цэцэрлэгийн ор төдий байна гэхчлэн. Нэг хэсэгт нь илүү хүрсэн үйлчилгээ нөгөө хагаст нь дутуу байх ёсгүй. Нэг л стандартаар жигд сайн байх ёстой. Хотын хойд зах Хайлаастын агаарын чанар Зайсангийнхтай адилхан байх ёстой. Хороолллын замын ачаалал Яармагийнхтай ижил болж жигдрэх ёстой. Тийм учраас Нийслэлийн засаг даргын ажлын зорилго, уриа тодорхой: Бага тойргоос Багахангай хүртэл “НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ”. Стандарт гэдэг бол хэм хэмжээ, үлгэр загвар гэсэн англи үг. Стандартыг зохиодог, зорьдог, дүрэм, журмаар зохицуулдаг. Нийслэлд амьдарна гэдэг иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг. Улаанбаатарыг удирдана гэдэг хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил ердөө л энэ. Жишээ нь, 2016-2018 оны хоёр жилд буюу өнгөрсөн 800 хоногт томоохон 18 эмнэлгээс 14-ийнх нь гадна тохижилтыг  олон улсын стандарт ямар байдаг вэ, түүний дагуу хийж гүйцэтгэсэн.Тээврийн  орц гарц, түрдэг тэрэгний зам,  авто зогсоол, нисдэг тэрэг хөөрөх буух талбай гээд.Үлдсэн 4 эмнэлгийн гадна тохижилтыг 2019 онд дуусгана. Үнэндээ 1980-аад оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэгүүдийн гадна тохижилтод улсаас анхаараагүй ирснийг Улаанбаатарынхан бүгд мэднэ. Хэдий миний ажил үүргийн харьяа биш ч гэсэн улсын гэх тодотголтой I,II дугаар шатлалын эмнэлгүүдийн гадна талбайг дэлхийн жишигт хүргэх бодол байсан юм. Би энэ хотыг авто машин, барилга байгууламж гэх мэт ямар нэг амьгүй зүйлд биш, зөвхөн хүнд ээлтэй хот байх ёстой гэж боддог. Тиймээс ч аюулгүй, амар тайван алхах боломжтой явган хүний зам, талбайн стандарттай болох, байгаагаа сайжруулахтомоохон ажлууд энэ намраас хийнэ. Явган хүний зорчих хөдөлгөөнд саад хийсэн хаалт, хашаа, авто машины төлбөртэй төлбөргүй зогсоолуудыг чөлөөлж, тав тухтай, аюулгүй зорчдог дэд бүтэцтэй болох ажил үүгээр эхлэж байгаа юм. Бас түүх, соёлын үнэт өв болсон байшин барилгын ойр орчмыг авто машины хөдөлгөөнөөс тусгаарлаж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгоно. Манай Улаанбаатар шиг Төв номын сан, Драмын театрынхаа урд талыг авто машины төлбөрт зогсоол болгочихсон улс, хот гэж энэ дэлхий дээр байхгүй байх. Энэ бол бас л стандартын тухай яриа юм.

 

 

-Үнэхээр иргэндээ бус цементэн ширэнгэн дундах төмөр тэрэгнүүдэд зориулсан хот байгуулалталдаа байжээ гэж дэлхийн олон улс дүгнэх болжээ. Энэ бол бас л шинэ стандартын яриа байх?

 

-Тийм ээ, Бага тойргоос Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин километр дэвсгэр нутагт нэг л стандарт байх ёстой. Агаарын чанар, сургуулийн хүрэлцээ, гадна тохижилт, нийтийн тээвэр, барилга орон сууц гээд хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт өдөр шөнө шиг өөр өөр байх ёсгүй.“Баянхошуу”, “Сэлбэ” шинэ дэд төв мөн л энэ зорилгын хүрээнд хийж байгаа ажил. Гэр хорооллын иргэдэд дэд бүтцийг нь хүргэж өгөх их ажлын эхлэл нь энэ.Эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ, хангамж бүхий эрүүл,аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн, бие даан хөгжсөн, дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох нь энэ том төслийн зорилго. Гэр хороололд 10 мянган айлын орон сууц барих, “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-ийг ирэх онд мөн хэрэгжүүлж, эхлэнэ.Гэр хороолол маань орон сууцны хороолол болох эхлэл энэ. “Оргил” нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв байна. Зургаан буудалд төрийн үйлчилгээний 4 дэх төвөө байгуулсан. Одоо нийслэлийн хойд хэсгийн иргэд төрийн үйлчилгээ авах гэж төв рүү явж, цаг үрэх хэрэггүй болсон. Эдгээр цөөхөн жишээ бол “Нэг хот-нэг стандарт” гэдэг их ажлын эхлэл. Энэ бол ганц миний, хотын даргын ажил төдий биш юм. Энэ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын ойрын жилүүдийн зорилго юм. Энэ бол их хотын иргэдийн хүсэл тэмүүлэл юм. Бид чадна. Чадах гэж би энэ ажлыг хийж байгаа.

 

Ингэж бид орчин үеийн хотуудын хөгжлийн туршлага, олон улсын байгууллагуудаас батлан гаргасан концепци, шалгуур үзүүлэлтийг хангаж байж “Азийн цагаан дагина” цолоо эргүүлэн олж авч чадна. Агаар нь утаатай, зам нь түгжрэлтэй байсаар байвал “Аз жаргалтай хот”-ын тухай яриад ч хэрэггүй. Манай зорилтын үр дүнг товчхондоо “Нийслэлийн 1,4 сая иргэн бүрт нэг л стандарт” томъёолон ойлгосон ч болно.

 

-Төрийн үйлчилгээ, нийгмийн халамжаас дэд бүтцийн хөгжил, гадна тохижилтод хүртэл стандарт жишиг байх ёстой гэж та хэллээ. Олон хүн таньтай санал нэг байгаа байх. Гэтэл яагаад урьд нь яг тодорхой стандартад хүрэхийн төлөө Улаанбаатар хот хөгжинө гэж бид ярьдаггүй, зорьдоггүй байсан хэрэг вэ?

 

-Үе үеийн хотын удирдлага энэ тухай ярьдаг, зорьдог байсан. Газар газрын олон хотынхны санаа бодол ч үүнд төвлөрч байгаа. Гол нь асуудлыг ойлгох, томъёолох арга барил нь л өөр байсан байх. Ирээдүйн үзүүлэн гэмээр гял цал төв, хүний байтугай мал амьтны амьдралын наад захын орчин бүрдээгүй хороолол зэрэгцсэн гадны  зарим хотыг бид зурагтаар хардаг шүү дээ. Өдөр шөнө шиг бүү хэл өөр гариг шиг ялгаатай, “стандарт бус” хотууд дэлхийд олон бий. Хотын төв, хотын зах хоёр нь тэнгэр газар шиг хол ялгаатай Өмнөд Ази, Латин Америкийн зарим хотуудыг “стандарт бус”-ын жишээгээр дурдаж болно. Бас төвд нь, захад нь, хаана нь ч очсон, хот шиг хотууд ч байна. Сидней, Сөүл, Сингапурыг жишээлж болно. Манай нийслэлийн үлгэр загвар, зорилго зорилт бол Сингапур. Бид тэдний стандартад ойртон дөхөж, гүйцэж хүрэх ёстой. “Стандарт бус” буруу муу жишээг дайралгүй тойрцгооё. Эртхэн дээр нь засч залруулъя. Үүний л тулд би “Нэг хот-нэг стандарт” гэж байгаа юм. Манай хотынхны хагасаас илүү нь, олонх нь Сүхбаатарын талбайгаас хойш амьдардаг. Олонхид хүрэлцэхгүй байгаа нийгмийн үйлчилгээг нэг стандартад нийцүүлэн дээшлүүлэх нь миний, манай зорилго. Манай хот бол залуусын хот. Хүн амын олонх нь идэр залуус. Тэднийхээ хүсэл сонирхлыг хотынхоо хөгжлийн бодлогод тусгацгаая. Дэлхийн хотуудын стандартаас суралцъя. Жишээ нь, энэ зунаас нийслэл хотодUbike түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрснийг анзаарсан байх. Ийм түрээсийн дугуйн үйлчилгээ дэлхийн бүх метрополитан хотуудад хэрэгждэг, авто машины түгжрэл бууруулах, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих гэж хотоос нь хэрэгжүүлдэгтөсөл. Бид энэ үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгч, монгол залуустайгаа хамтран амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Анх энэ төслийг хэрэгжүүлэхээр зарлахад дэлхийн бусад хотуудад энэ төрлийн үйлчилгээ явуулдаг гадаадын том компаниуд хамтрах хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч Монгол Улсын нийслэлд монгол залуусын ур ухаан, инноваци шингэсэн дугуйн үйлчилгээ нэвтрэх ёстой гэдэг үзлээр “Никель Ганбаа” ХХК-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл маань ирэх жилээс U scooter, U taxi гэсэн шинэлэг үйлчилгээгээр хүрээгээ тэлнэ. Хотын дарга өөрөө дэлхийн хөгжил, залуу үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсдэг, хичээдэг байх ёстой. Улаанбаатар Инновацийн төвийг залуусынхаа дэлхийд өрсөлдөх, бүтээлч сэтгэхүйд тулгуурласан бизнесүүд бий болоход туслах зорилгоор байгуулсан юм.

 

 

-Үе үеийн хотын дарга нарыг сүүдэр шиг дагаж явдаг шүүмжлэл бол газрын асуудал. Таныг ч бас тойроогүй?

 

-Нийслэл хотын хөгжлийн үндэс нь газар. Газрын харилцааны шинэчлэл, реформ хийгүйгээр нийслэлийн хөгжлийн хүрэх төвшин, стандартад бид хүрч очиж чадахгүй. Ямар ч бүтээн байгуулалт, тохижилтын ажил байсан хүн хүч, хөрөнгө мөнгө, техник технологиос илүү эн түрүүнд “Хаана?” гэдэг асуултаар эхлэдэг. Шинэ цэнгэлдэх хүрээлэн, шинэ хотын захиргаа барих газаргүй болчихсон байсан шүү дээ, манай хот. Тийм болохоор бид газраас ажлаа эхлэсэн. Ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргаж байсныг та бүхэн санаж байгаа байх. 29 болон 33 дугаар сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд тал, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд “Унагатай хөшөө”-тэй талбай, хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Яармагийн V, VI хороонд 80 мянган кв.метр хууль бус газрыг хүчингүй болгосон гээд олон жишээ бий.

 

Газрын реформыг эхлүүлэхэд амар байгаагүй. Газраа алдсан цөөн хүмүүс зохион байгуулалттайгаар маш ихээр эсэргүүцсэн, шүүмжилсэн, гүтгэсэн. Гэсэн ч бид сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд хууль бусаар болон зөрчилтэй олгосон газруудыг хүчингүй болгосон. 50 ширхэг хөлбөмбөгийн газартай тэнцэх нийт 576 225 ам.дөрвөлжин метр газар гэсэн үг. 50 ширхэг хөлбөмбөгийн талбайн дайтай нийслэлийн газрыг нийслэлийнхээ иргэдэд эргүүлж авчирсан. 1041 СӨХ-д газар ашиглах эрхийг нь олголоо. 46 байрлалд 2000 машины түр зогсоол байгууллаа. “Зам чөлөөл!” аян явуулсныг манай хотынхон санаж байгаа байх. 173 байршилд чөлөөтэй зорчих, явах аргагүй болгосон хаалт, хашааг буулгалаа. Хууль бус, хугацаа хэтэрсэн газрыг иргэдийнхээ мэдэлд эргүүлж авчирсан гэдгээ бардам хэлнэ. Энэ бол газрын реформын эхлэл нь, үндэс нь болохоос эцсийн зорилго нь биш.

 

-Нийслэлийн МАН-ын бага хурал энэ сарын 21-нд товлогдсон. Одоогоор та нийслэлийн намын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.Та Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх үү?

 

- Би нийслэлийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө. НИТХ-д олонх болсон МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх ёстой. 2020 онд дүнгээ тавиулна, хариуцлагаа хүлээнэ. Энэ нь ч амжсангүй, тэрнээс ч боллоо, тэгчих байсан юм гэдэг тайлбар шалтаг хэлэх эрхгүй. Тийм тайлбар сонсох гэж манай хотын иргэд биднийг сонгоогүй. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тов тодорхой тоонууд бий. Цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ, 150 км шинэ зам тавьж, замын ачааллыг 50 хувь бууруулна, бүх сургууль 2 ээлжээр хичээллэнэ, гэр хороололд шинэ дэд төв байгуулна гээд тодорхой зорилт,  тодорхой тоонууд бий.

 

Тавьсан зам гүүр, татсан шугам сүлжээ, нэмэгдсэн ажил орлого, бууруулсан гэмт хэрэг, арилгасан утаа, барьсан сургууль цэцэрлэг, багассан хүнд суртал… Энэ хэдхэн үзүүлэлтээр л хотын ажлыг дүгнэнэ. Энэ бүхнийг сонгуульт хугацааны үлдсэн 2 жилд хийх ёстой. Хийнэ. Энэ бол засаг дарга С.Батболд гэдэг хүний ажлаас гадна нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр юм. Тийм учраас нэг зорилгод зангидаж, нэг баг болж ажиллах гэж би нэрээ дэвшүүлнэ. Энэ бол улс төрийн шийдвэр. Гэхдээ Улаанбаатарын иргэдийн амьдралтай холбоотой шийдвэр. Улаанбаатар хотын ажил төрөл нь талцал хэрүүлгүй, бүтээн байгуулалт нь улс төржилтгүй урагшлах ёстой. Бие биентэйгээ барилдаж, тэмцэлдэх биш цаг хугацаатай уралдаж урагшлах хэрэгтэй байна.

 

-Олны анхааралд байгаа “60 тэрбум”-ын гэх асуудалд та байр сууриа илэрхийлнэ үү?

 

-“60 тэрбумын” гэх асуултын тухайд. Хариуцлагатайгаар хэлье. Би ажлын байр, албан тушаалыг үнэлэн борлуулах тухай хаана ч, хэнтэй ч, ямар ч хэлцэл хийж байгаагүй. Тийм уулзалт, ярилцлагад оролцоогүй. Би УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хуул  зүйн сайд хийж явсан. Хууль хаанаас, юугаар эхлэж, хаана, юуг хязгаарладаг гэдгийг мэдэхтэйгээ хүн. Нийслэлийн төр захиргааны байгууллагын 3200 ажилтнаас мөнгө төлж ажилд орсон хүн байхгүй. Төрийн ажилд сэтгэл зүрхээ зориулсан залуусаас мөнгө татах битгий хэл боломжтой бол эсрэгээр мөнгө цалинг нь арай ахиу өгөх ёстой гэж би боддог. “Шинэ дэд бүтэц” төслийн залуусыг жишээ болгон дурдъя. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил амжилттай явж байгааг түрүүн дурлсан. Баянхошуу дэд төвийн 240 ортой цэцэрлэг, МСҮТ төвийг энэ 9 дүгээр сард хүлээлгэж өгөх гэж байна. “60 тэрбумын” гэдэг” муухай үг их хотын ажил амьдралыг нуруундаа үүрч яваа төр захиргаа, үйлчилгээний байгууллагын бүх шатны ажилсаг, шудрага, зуу зуун ажилтны сэтгэл рүү ус цацаж байна. Хоёр жил дараалан, хоёр гурван сонгууль дамжсан энэ асуудлыгнэг мөр шалгаад эцэслэх ёстой. Тийм тохиолдол байвал хариуцлага тооцоод, үгүй бол энэ сэдвийг хаасан нь дээр. Ажил, бүтээн байгуулалт ярих хайран цагаа хэрүүл талцалд үрж байна.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Shuud.mn
Сонин хачин
4 гүүр ганцаараа бариад хөрөнгийн өөрөө олсон тэ. Гадны зээл өр заа .Асар үнэтэй 4 гүүр босож байгаа. Худлаа гээрэй.
2018-09-10
Энэ Батболд гэдэг нөхөр гудиггүй худлаа шаахийн.Хотруу ирэх шилжилт хөдөлгөөн багасгаж хотоос хөдөө рүү иргэдийг шилжүүлж байгаа уим байх.
2018-09-10
иргэн:
хэлж ярьж байгаа зүйль хэргжүүлж байгаа ажилууд нь цаг үетэйгээ нийцэж байна шүү. цаг алдалгүй шийдээд байгаарай.
2018-09-10
иргэн:
хэлж ярьж байгаа зүйль хэргжүүлж байгаа ажилууд нь цаг үетэйгээ нийцэж байна шүү. цаг алдалгүй шийдээд байгаарай.
2018-09-10
иргэн:
хэлж ярьж байгаа зүйль хэргжүүлж байгаа ажилууд нь цаг үетэйгээ нийцэж байна шүү. цаг алдалгүй шийдээд байгаарай.
2018-09-10
иргэн:
хэлж ярьж байгаа зүйль хэргжүүлж байгаа ажилууд нь цаг үетэйгээ нийцэж байна шүү. цаг алдалгүй шийдээд байгаарай.
2018-09-10
Fidel castrogiin iltgel shig urt reklamiig n unshsangui. Harin ene hun darga bolssonoos hoish ger horoololiin hog zamiin tugjrel aimaar bolson. Ta yavaad hardaa
2018-09-10
Бид муулж доромжлох биш дэмжээд тулсаад явах ёстой. Аз жаргалтай Улаанбаатарыг дан ганц Батболд бүтээдэггүй иргэн бүрийн оролцоогоор бүтдэг юм.
2018-09-10
иргэн:
сүүлийн үед хотын даргын ярьж байгаа авч хэргжүүлж байгаа ажилууд их таалагдаад байгаа энэ эрчээрээ хотынхоо тулгамдсан асуудлуудыг тухай бүр нь шийлээл яваарай.
2018-09-10
БАТҮҮЛИЙН ҮЕД АРАЙ Ч ИНГЭЖ ХОГОНДОО ДАРАГДДАГГҮЙ БАЙЛАА. ХОГЫН ТӨВЛӨРСӨН ЦЭГ ДЭЭР ХОГ ҮНЭГҮЙ АВДАГ БОЛГОСОН БАТҮҮЛИЙН САНААЧЛАГЫГ БОЛИУЛЖ 1 ТН НЬ 2080 ТӨГРӨГ БОЛГОСОН ЧИНЬ ТОМ АЛДАА.
2018-09-10
ЖИНГЭРИЙН САВ АВАХ АЖИЛ ИХ ЧУХАЛ НЬ ҮНЭН ШҮҮ
2018-09-10
Ийм болгосон Миеэ Энхболдыг давын өмнө шоронд хийвэл хүмүүс нэг хэсэгтээ тайвшрах байх даа
2018-09-10
Иргэн:
Нийслэл гэх түгжрэл, утаа, тоос,уур бухимдалд живсэн нэвсгэр тосгоныг өөд татвал насаараа Нийслэлий дарга, бүр ерөнхийлөгч байсан ч болно шүү.
2018-09-10
иргэн:
бүгд л ижил орчинд амьдарч ижил үйлчилгээ авмаар байнашд.
2018-09-10
иргэн:
энэ удаагын хотын даргаас овоо их хүлээлттэй байгаа шүү.Энэ яриагаа бүгдийн ажил хэрэг болгоорй.
2018-09-10
Hiij bga vum bnaa heruul hol baigaasai
2018-09-10
иргэн:
энэ удаагын хотын даргаас овоо их хүлээлттэй байгаа шүү.Энэ яриагаа бүгдийн ажил хэрэг болгоорй.
2018-09-10
иргэн:
захын дүүргүүдээр яваад үзэхэд л энэ ажлыг зайлшгүй хурдан хэрэгжүүлэхгүй бол болохгүй гэдэг нь шууд харагдна
2018-09-10
иргэн:
заавал ажил хэрэг болгоорой
2018-09-10
иргэн:
дэмжиж байна. танай толгойтыхон зайсантай адилхан цэвэрхэн, аюулгүй, утаагүй орчинд амьдармаар л байншд.
2018-09-10
иргэн:
манад энэ стандарт гэдэг юм алдагдаж бүх юм эмх замбраагүй болоод удаж байна.Энэ бүхнийг стандартад нь оруулж хотыг эмх цэгцтэй болгох хэрэгтэй. Ингэснээр баяэ хоосны ялгаач багасж болох юм.
2018-09-10
иргэн:
дэмжиж байна. Улаанбаатарт нэг стандарт байхгүгээс төрийн үйлчилгээ зарим хэсэгт нь хүрч байхад зарим нь огт авч чадахгүй байгаа .
2018-09-10
Иргэн:
Багахангайг хотын дүүргээс хасаад төв аймаг ч юмуу говьсүмбэр ч юмуу өгөх хэрэгтэй
2018-09-10
GADNAH BAIDAL N BALGAS SHIG BOLCHIHSON BSN EMNELGUUDEE TOHIJILT HIIDEG N MASH ZUW HEREG.
2018-09-10
hiisen zvilee tuhain ued n heleed yawj bh heregtei shuu
2018-09-10