Гацууртаас Баянзүрхийн товчоо хүрэх замыг 10 хоног хаана
2018-09-10

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөн болоод засварын талаар мэдээлэл хийлээ.

 

 

Хэвлэлийн хурлын эхэнд авто замын газраас  Гацууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замыг өргөтгөн шинэчлэх талаар мэдээлэл өгөв. Гацууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг дөрвөн эгнээ болгон өөрчлөн шинэчлэхээр ажиллаж байна. Энэ өргөтгөл шинэчлэлийг энэ сарын 11-нээс эхлэн 21-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд зам хааж, хийх аж.

 

Мөн Яармагийн гүүрийн дам нурууны ажил хийгдэхтэй холбогдуулан энэ сарын 15-наас эхлэн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яармагийн гүүрний хэсэгчлэн хаах нь хэзээ хүртэл юм бэ.
2018-09-10
po:
zunjin amarchaad namar hicheel surguuli orhoor zeregtseed zam setled uhaad ehleh yma Ene deer dandaa mulguu humuus bdiin bhda
2018-09-10