Замын түгжрэлийг бууруулах ШИНЭ зохион байгуулалтууд
2018-09-10

Улаанбаатар хотод 534 мянган автомашин бүртгэлтэй байдаг. Үүнээс 350 орчим мянган автомашин хөдөлгөөнд оролцдог. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан орон нутгаас 90 гаруй мянган автомашин Улаанбаатар хотод нэвтэрчээ. Ингэснээр одоогоор нийслэлд 450 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. 

 

 

Ийн автомашины тоо өсч, замын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан хэд хэдэн зохицуулалт хийхээр болсныг Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд мэдээллээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллын гол зангилаа болсон Төв шуудангийн уулзварын түгжрэлийг бууруулах үүднээс ойр орчмын уулзваруудад хөдөлгөөний зохион байгуулалт хийх санал гаргаж буй аж. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний зүүн талаар ирдэг хөдөлгөөнийг Гадаад харилцааны яамны уулзвараар урагш эргүүлж, олимпийн гудамжаар оруулж, Гэндэнгийн гудамжаар явуулах зохион байгуулалт хийхээр төлөвлөж буй аж. Энэ нь хотын зүүн талын хөдөлгөөний ачааллыг бууруулах юм байна.

 

Үүнээс гадна Цэцэг төвийн уулзварыг урдаас хойш нэг чигийн хөдөлгөөнд оруулах саналыг хүргүүлж буй. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын уулзварыг сөрөг хөдөлгөөнд оруулахаар зохион байгуулалт хийж байна.

 

Мөн замын хөдөлгөөний дүрэм өөрчлөгдсөнтэй холбогдуулан 11 дүгээр сарын нэгнээс ачааны автомашины хөдөлгөөнийг зарим замд хязгаарлана. Тэр дундаа түгээлтийн автомашинуудын цагийн хуваарийг өөрчлөн, тэмдгийн хязгаарлалт хийнэ гэдгийг замын цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Мөн Нарантуул захаас орон нутаг руу ачаа болон хүн тээвэрлэдэг автомашиныг хязгаарлаж, хотын ойролцоох товчоод руу шилжүүлэх аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
2-3 буудал зайтай газар машинаар явдагаа л боличмоор байна. Заавал машин унах ямар хэрэг байнаа? жаахан хүүхэдтэй хүмүүс бол яахав. Ид залуучууд бол алхаад гүйгээд явчмаар байна. 10 машины 4-5 нь ийм байгаа шүү
2018-09-11
Судалгаа тооцоогоо сайн хийх хэрэгтэй хотын гүйцэтгэх захиргаа. Шийдвэр гарсаны дараа тэрбум тэрбумын зарлага үр дүнд хүрэхгүй арга хэмжээ болж хувирдаг шүү.
2018-09-10
teneg:
Тэгмээрсэн дээ цагдаа нар торгож мөнгө олох гэж зам түгждэг тэмдэг тэмдэглэгээ өөрчилдөг цаг ард хоцорч нийгмээ улсаа бодох цаг ирсэн шүү Олон арга зам байн.а гэрлийн зохицуулалтаа програмчил, нийтийн тээврийг сайжруул, их дээд сургууль сургууль цэцэрлэгийн захын цагийн хуваарийг өөрчил зохицуул номерхязгаарлаж хүний эрх зөрчихөө боль..
2018-09-10
Irgen:
Ene buunii zahuudiig hotinhoo baruun zuun heseg ruu nuulgeh heregtei.
2018-09-10
Бодох асуудал:
Нарантуул захын бөөний худалдааг орон нутгийн хүн тээвэртэй нь хамт хотын баруунь зүүн 2 зах руу гаргах хэрэгтэй. Өгөөтөр захыг яаралтай нүүлгэх.Нарантуулын эзэн Сайхансамвуу, Өгөөмөр захын эзэн Шадар сайд Энхтүвшин 2-оос шаарда цгаая.
2018-09-10
Werty:
Ugasaa neg uym bodoj sedej hiihguil bol odorjin zogsoj bna
2018-09-10
Werty:
Bars, narantuul, 100ail ter haviin tugjerliin eh uusver
2018-09-10
Зочин:
Орон нутгын машинуудыг НАРАНТУУЛ-с явдагийг болиулах нь маш зөв шийдвэр шүү. Хотоо хөндлөн огтолж гардаг байх нь зохимжгүй. Бусад тээврээрээ дамжаад Дарагон, Баянзүрх орох хэрэгтэй. Нарантуул хавьд амьдрахад түгжрээ арай л байна шүү.
2018-09-10
зочин:
Зөв шүү, арга хэмжээ авч байх хэрэгтэй шүү
2018-09-10
Зочин:
Хөдөө орон нутаг руу хүн тээвэр хийж байгаа машинууд хотын захаас хүнээ аваад явдаг болбол ачаалал бага ч гэсэн буурна.
2018-09-10
Зочин:
Түгээлтийн машинуудыг цагийн хуваарьтай болгох нь зүйтэй. Том хотуудад түгээлтийн машинууд өглөө эрт түгээлтээ хийгээд өдрийн ачаалалтай үед огт харагддаггүй. Нэгэнт л саяас дээш хүн амтай хот болсон юм чинь ийм зохион байгуулалтуудыг хийж байж л журамтай болно.
2018-09-10
Зосин:
Прус ,ланд 2 т хязгаарлалт хий
2018-09-10
!!!Зочин:
Za zugeer bolj baigaa hodolgooniig odoo bas urd urdiin gargaj baisan aldaagaa dawtah geed l tenegteed b na daa 3 honhgui zuzlagddag jishee ih l garch baisan daa!
2018-09-10