Тэрэлж, Налайхын автобусны чиглэл өөрчлөгдөнө
2018-09-10

 

Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам засварын ажил хийгдэхтэй холбоотойгоор тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн замналд өөрчлөлт орж байна. Үүнд:


1. Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг зам хаагдах хугацаанд түр зогсооно.


2. ХО:3“Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.

3. ХО:4 “Тэрэлж-Баруун 4 зам” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.


4. ХО:5 “Налайх - Офицеруудын ордон - МУБИС” чиглэлийн үйлчилгээг Налайхаас Баянзүрхийн товчоо хүртэл 9 тээврийн хэрэгслээр,

Баянзүрхийн товчооны уулзвараас Уулын зам,Их монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн 4 зам, МУБИСхүртэл 13 тээврийн хэрэгслээр 2 чиглэл болгон хувааж, үйлчилгээг зохион байгуулна.


5. ХО:11 “Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөв.


Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж хийх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. 


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Shuud.mn
Сонин хачин